x

Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно

Энэ сарын сүүлийн долоо хоногт багтааж хийхээр төлөвлөөд байсан Эмийн сонсголын тов одоо хүртэл гараагүй байна. Эмийн үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодрулбал, Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулж, нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлсэн байна.

Ж.Чинбүрэн:

-"Эмийн үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах хороо байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Хянан шалгах түр хороонд таван хянан шалгагч, зургаан шинжээчийг томилон ажиллуулж байна. Хяналт, шалгалтын хуулийн дагуу тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн, судалж байгаа юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гуравдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр саад учруулж байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байгааг хэлэх гэсэн юм. Эдгээрийн нэрийг зарлая.

1. ЭМ-ийн сайд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар болон хүүхдийн 1,2,3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч ЭМЯ-ны архивт байхгүй. ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс ав гэсэн хариу өгсөн.

Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг Д.Энхжаргал гэж эмэгтэй хариуцдаг. Тэрбээр Эмийн холбооны тэргүүн, Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн, АШУҮИС-ийн эм зүйн тэнхимийн багш хүн.

ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлд дахин бичиг хүргүүлэхэд хариуцсан ажилтан нь "Архивт байхгүй, гар ноорог бий, ЭМЯ-нд байх ёстой, эмнэлэгт хэвтсэн" зэрэг шалтгаанаар уг нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй.

Бидний шаардаад байгаа нотлох баримт нь хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт юм. Өөрөөр хэлбэл 2024 онд 140 тэрбум төгрөг төсөвлөж, иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр олгох жагсаалтыг нэхээд байгаа юм. Уг жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодорхойлоход хэрэгтэй баримт. Гэтэл архивт байхгүйг хэлсэн.

2. ГССҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, дөрөвдүгээр төрөх зэрэг газар эмийг худалдаж авах судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна. Улсын баялгаас хулгайлдаг, тендерийг албан тушаалтнуудтай нийлж, авдаг тогтолцоо байгаа. Үүнийг шалгах гэхээр баримтаа ирүүлэхгүй.

3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.

4. Нийгмийн Эрүүл Мэндийн Газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй.

5. Хянан шалгах Түр хороонд ирүүлж буй нотлох баримтуудын мөнгөн дүн алдаатай, дутуу, хуульд заасан шаардлагыг хангаагүй нийтлэг зөрчил байна.

Түр хорооноос эдгээр баримтыг дахин шаардлага хангуулах, дутуу ирүүлсэн баримтыг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг хянах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй байдлаас хугацаа алдаж байна.

Шаардсан нотлох баримт бичгийг хүндэтгэх шалтгаангүйгээр ирүүлэхгүй байх, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн 58-д заасны дагуу хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 52 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 39 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 56 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 3 цаг 9 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 3 цаг 25 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 38 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 4 цаг 20 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 4 цаг 21 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 4 цаг 22 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 4 цаг 23 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 4 цаг 24 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 4 цаг 26 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 4 цаг 27 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 28 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 4 цаг 30 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 31 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 36 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 39 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 39 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 41 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top