x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газар Монгол Улсад зудын гамшгийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар, ард иргэд манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцолж, зудын гамшгийг даван туулахад зориулан  хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.

Элчин сайд М.Игавахара бидний өгсөн тусламж ашиг тусаа өгч, малчид зудын эрсдэлийг хохирол багатай даван туулж, энгийн амьдралын хэмнэлдээ шилжин орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

Уулзалтаар талууд Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлж, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж,  бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Мөн Монгол Улс, Япон Улсын хооронд соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, ард иргэдийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top