Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
УИХ-ын 2024 оны сонгуульд тус намаас “Бүтэн монгол, бүрэн ардчилал” сэдвийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэдгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Одбаяр онцолсон юм.
Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэнгээр ахлуулсан мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөллүүд улс орны өнцөг булан бүрээс олон мянган гишүүд, дэмжигчдээсээ авсан саналыг нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг 2024.03.24-ний өдөр Үндэсний Аудитын газарт албан ёсоор ийн хүлээлгэн өглөө.