x

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөний төлөө тайван жагсаал хийв

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос өчигдөр нийслэлийн төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. 

Жагсаалд ирсэн иргэд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг дэмжих, ажлын байрны дарамтыг устгах, баталгаат ажлын байруудыг бий болгох зэрэг асуудалд эрх баригчид, төр засгийн удирдлагууд анхаарахлаа хандуулахыг хүсч, үзэл бодлоо илэрхийллээ.

АЭХ-ны тэргүүн Б.Жаргалан: 

-Өнөөдөр баярын өдөр гэхээс илүү тэмцлийн өдөр байсаар ирсэн. Ардчилсан Нам(АН) ямагт эмэгтэйчүүдийн болон нийгмийн асуудалд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг.

34 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан хувьсгалын улс төрийн өлсгөлөн хамгийн хурц хэлбэртээ шилжсэн байдаг. Улмаар 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

"Март 8" бол Ардчилсан хувьсгалтай холбогддог, АН-ын түүхэнд тод тэмдэглэгдсэн. 34 жилийн өмнө бид улс төрийн эрх чөлөөг түлхүү ярьж байсан бол энэ удаад эдийн засгийн эрх чөлөө, тэр дундаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө хэрхэн боомилогдож байгаад иргэдийн анхаарлыг татахыг зорьж байна. Учир нь өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны хоёр эмэгтэй тутмын нэг нь л албан ёсны баталгаат хөдөлмөр эрхэлж байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө боомилогдсоноор улс төрийн оролцоо, нийгэмд эзлэх байр суурь муудна. Иймд энэ асуудлыг анхаарч, төр засаг, эрх баригч нарт дуу хоолойгоо хүргэх нь зүйтэй гэж үзэж байна.

АН-ын Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн: 

-"Эрх чөлөөний өдрүүд бол маш чухал гэж бодож энэхүү арга хэмжээнд ирлээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай иргэний хүнийхээ хувьд нийгэмд идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй гэж боддог. Хүйсээр ялгаварлах шаардлагагүй. Миний бодлоор иргэд юуны эсрэг тэмцэж байгаа вэ гэдгээ сайн бодох ёстой. Хувь хүн рүү дайраад амжилт олохоо больсон. Одоо тогтчихсон байгаа, ямар ч хүн очоод өөрчилж чадахгүй байгаа тэр тогтолцоонд анхаарах ёстой.

Гэрэл зургийг MPA агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 15 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 3 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 19 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 32 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 48 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 1 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 43 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 45 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 45 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 46 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 47 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 49 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 50 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 52 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 53 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 54 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 0 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 2 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 3 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top