x

УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай хэлэлцээр хийлээ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан ёсны айлчлал Будапешт хотын баатруудын талбайд цэцэг өргөснөөр эхэллээ.

Баатруудын талбай нь 896 онд хунтайж Арпад тэргүүтэй Унгарын долоон овог одоогийн Унгар Улсын газар нутагт ирж суурьшиж, Унгар улс байгуулагдсаны 1000 жилийн ойг бэлгэдсэн бүтээн байгуулалт ажээ. Ийнхүү Баатаруудын талбайд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарыг  парламентын ордны төв хаалганы өмнө угтан авах ёслол боллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай албан ёсны яриа хэлэлцээр эхэлсэн. Хэлэлцээрийг нээж, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло үг хэллээ.

Тэрбээр, миний бие Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар өнгөрсөн жил Монгол Улсад айлчилсан нь манай хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон. Тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад дайн тулаан өрнөж, нөхцөл байдал амаргүй болж байна. Тиймээс эртний харилцаатай манай хоёр улс харилцаагаа улам батжуулан, эв нэгдэлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой. Үүний нэг илэрхийлэл бол айлчлалын үеэр Монгол Улсын Баянхонгор аймаг болон Унгар Улсын Веспрем муж хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирсонд талархалтай байна.

Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзэж байна. Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатарын манай улсад хийж буй энэхүү айлчлалаар хамтын ажиллах гэрээ, хэлэлцээрүүд биеллээ олж, эртний түүхт Унгар, Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гээд эх орондоо тавтай морилохыг хүслээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог эх орондоо урьж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.

Тэрбээр цааш нь түүх, соёлын эртний хэлхээ холбоо бүхий Унгар Улсад Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 16 жилийн дараа айлчлал хийж байгаадаа баяртай байна. Монгол, Унгарын дээд, өндөр түвшний харилцан ойлголцол, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад хууль тогтоох байгууллагын тэргүүний харилцан айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна гээд  Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн талаар танилцуулсан юм. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Энэ ч утгаараа Унгар Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж баяжуулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм хэмээн онцоллоо. Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд баяртай байна. Энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй айлчлалын бас нэгэн ач холбогдол нь алтай судлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн  6 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан талаар танилцуулаад  ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион хоёр дахь удаагийн хуралд парламентын төлөөлөл уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцоно гэдэгт итгэлтэй байна гэв. Энэхүү айлчлалын үеэр Алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн оролцсон хурал болох агаад УИХ-ын дарга тус хуралд оролцож илтгэл тавих юм. Тэрбээр энэхүү хурлын талаар танилцуулаад Унгар дахь монгол судлал нь Европ дахь монгол судлалын эхлэлийг тавьсан гэж үздэг хэмээн онцолж, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм. Мөн соёлын өвийн судалгаа шинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Хэлэлцээр эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтран ажиллагааны талаар санал солилцсоноор үргэлжилсэн юм. Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр төслийг хэрэгжүүлэх санал тавьсан талаар хоёр тал ярилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцээрийн төгсгөлд хэлэхдээ, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хууль тогтоох байгууллагын хүрээнд дэмжлэг үзүүлэх тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэндээ баяртай байна. Албан ёсны яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Тамгын газрын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна гэв. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хариу талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хоёр улсын хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш нар байлцлаа гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 12 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 0 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 5 цаг 16 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 5 цаг 29 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 5 цаг 45 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 5 цаг 58 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 6 цаг 40 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 6 цаг 41 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 6 цаг 42 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 6 цаг 43 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 6 цаг 44 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 6 цаг 46 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 6 цаг 47 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 49 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 6 цаг 50 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 6 цаг 51 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 8 цаг 57 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 8 цаг 59 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 0 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 9 цаг 1 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top