x

Спортын салбарынхан зөвлөлдөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимт бэлтгэх Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөн төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Монгол Улс олимпийн наадмаас анхны медалиа хүртээд 50 жил, олимпийн аваргатай болоод 10 жил болж байна. Цаашид олимт оролцох тамирчдын тоог нэмэгдүүлэх, улмаар тамирчдын амжилтыг сайжруулан медалийн тоог нэмэгдүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр энэхүү зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа юм. Иргэн бүрийг биеийн тамир, спортоор хичээлллэхийг дэмжих зорилгоор цаашид спорт клубуудээр үйлчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх ажлыг эхлүүлэхээр эрхзүйн орчныг нь бүрдүүлээд байгаа юм.

“Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Засгийн газраас олимпийн медальт тамирчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж, олимпийн анхны медальт дөрвөн тамирчинд олимпийн дурсгалын мөнгөн зоос, гарын бэлэг гардуулсан юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпт бэлтгэх Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн "Спорт ба хөгжил" Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчидөө

Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчдаа

Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр Нэгдсэн Үндэстэний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс үндэстэний эв нэгдэл, нийгмийн эерэг харилцааг дэмжих хэрэглүүр, улсын орны бүтээн байгуулалт, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж биеийн тамир, спортын салбарын бодлого, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг болоод байна.

Биеийн тамир, спорт нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэхээс гадна өсвөр үе, залуучуудыг эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, эх орноороо бахархдаг бие хүн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой.

Энэ 2018 он Монгол хүн  Олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил юм.

Энэ цаг мөчид Аргентиний Буонес Айрис хотноо зохиогдож буй Залуучуудын зуны Олимпийн наадам, Индонезийн Жакарта хотноо зохиогдож буй Азийн Паралимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, медалийн буухиаг үргэлжлүүлж байгаад бахархахгүй байхын аргагүй юм. ­

Энэ дашрамд, Олимп, дэлхий, олон улсын тэмцээнд амжилттай оролцож Монгол улсынхаа нэр алдрыг Дэлхийд дуурсгадаг Тамирчид, Дасгалжуулагчид болон арын албанд үеийн үед хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг биеийн тамир, спортын салбарынхан Та бүгддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярыг хүргэе.

Монголын ард түмэн Та бүгдээрээ бахархаж, Та бүгддээ баярлаж байдаг гэдэгийг цохон тэмдэглэхэд таатай байна. 

Та бүгд өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ алдаршуулан дурсаж, өнөөдрийн амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хөгжлийн бодлого, чиглэлээ тодорхойлохоор Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь сайшаалтай.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Үндэсний спортын өв соёлыг дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадам зохион байгуулах тогтолцоог сайжруулах, салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,тамирчид дасгалжуулагчдын нийгмийн хамгааллынтогтолцоог бэхжүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлж, эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.

Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу Биеийн тамир, спортын салбар анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсан.

Энэ жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэдийн спортын наадам”-ыг анх удаа спортын 5 төрлөөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Цаашид Иргэдийн спортын наадмын үр дүнд тулгуурлан хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бодлогоор дэмжиж, иргэдийг олноор хамруулах боломжтой спортын төрлүүдийг нэмэх, насны бүлгээр ангилах зэргээр хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй.

Шинэчлэн батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа.

Иймд холбогдох яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Мөн ирэх оноос Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубд хичээллэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрийг хариуцдаг болох, Гаалийн тариф, гаалийн татварын хуулиар Монгол Улсад үйлдвэрлэдэггүй спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслэлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж ажиллах болно.

Монгол улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн гол үндэс болох юм.

Энд цугласан Та бид бүгд Эх орныхоо нэрийн өмнөөс Дэлхийд өрсөлдөх сайн тамирчдыг бэлтгэх, ард иргэдээ чийрэгжүүлэн эрүүл мэндийг нь хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс.

Та бүгд энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж чадна гэдэг миний бүрэн итгэж байна.

Түүнчлэн хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэдэг болгох зорилгоор төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилтан, албан хаагчдынхаа дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг энэхүү зөвлөгөөний индрээс Та бүгддээ уриалж байна.

Үүгээр СПОРТ БА ХӨГЖИЛ” Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн нээснийг мэдэгдэе.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 18 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 5 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 22 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 34 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 2 цаг 51 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 4 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 3 цаг 46 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 3 цаг 47 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 3 цаг 48 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 3 цаг 49 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 3 цаг 50 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 3 цаг 52 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 3 цаг 53 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 54 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 3 цаг 56 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 3 цаг 57 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 2 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 4 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 5 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top