x

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатарт болно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар 2023 оны зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна.

Энэхүү уулзалт нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлснээр хүний эрх, эрх чөлөө, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоотой байснаар гарах эерэг үр нөлөөг таниулах зорилготой юм.

Уулзалтыг зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж, уг арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг гаргана.

Жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, баталгаажуулах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, дотоод болон гадаад бодлого, үйл ажиллагааныхаа нэг цөм болгон хэрэгжүүлдэг Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй энэ цаг үед олон улсын харилцаанд эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top