x

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчдын” хөшөөнд цэцэг өргөсний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин уулзалтын эхэнд Монгол, Оросын найрамдал он цагийн шалгуурыг даван туулсныг онцлоод, өдгөө хоёр орны парламентын гишүүд хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй хэмээсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, шинэ боломжууд нээгдэж байгаа ч талуудын хооронд олон жил шийдвэрлэж чадаагүй асуудлууд хуримтлагдаж буйг тэмдэглэсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсныг дурдав.

Мөн тус комиссын анхдугаар хуралдаанаар  хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцаж, хоёр орны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналаа илэрхийлснийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдав. Монгол Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод 2023 оны 08 дугаар сард хуралдуулахаар тохирч, бэлтгэл ажлыг хангахуулахаар хоёр талын холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Уулзалт, хэлэлцээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Төрийн Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Л.Э.Слуцкий, Тээвэр, тээврийн дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Е.С.Москвичев, Аюулгүй байдал, авилгатай тэмцэх хорооны дарга В.И.Пискарев, Аялал жуулчлал, жуулчлалын дэд бүтцийн хорооны дарга С.А.Тарбаев, Өмч, газар, өмчийн харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга С.Ю.Тен, Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Н.В.Школкина, Төсөв, татварын хорооны нэгдүгээр орлогч дарга М.В.Щапов нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top