x

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хөдөө аж ахуйн зориулалт бүхий газар нь манай орны газар ашиглалтын уламжлалтай холбоотойгоор газрын нэгдмэл сангийн дийлэнх хэсгийг эзлэх боловч сүүлийн жилүүдэд гарч буй газар ашиглалтын хэлбэр, зориулалт нэмэгдэх хэрээр бэлчээрийн талбайн хэмжээ буурсаар байна. Хөдөө аж ахуйн зориулалттай 119,254,211 га талбай байгаагаас бэлчээрийн талбай 116,627,574 га (97 хувь), хадлангийн талбай 634,505 га (0,0005 хувь), тариалангийн талбай 1?171?512 га (0,009 хувь), атаршсан газар 238,832 га (0,002 хувь), хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 106,339 га, ашиглалт муутай газар 475,456 га (0,003 хувь) байна.

Газрын нэгдмэл сангийн 2021 оны улсын нэгдсэн тайланд дурдсанаар улсын хэмжээнд 80,033 га талбай бүхий өвөлжөө, хаваржааны газрыг 137,914 иргэн эзэмшиж байна. Тариаланд ашиглаж буй нийт талбайн хөрсний 36.2 хувь нь элсэнцэр, 53 хувь нь хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй байна. Хөнгөн механик бүрэлдэхүүнтэй хөрсөнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхдээ хөрс хамгаалах технологийг иж бүрэн хэрэгжүүлээгүйгээс элэгдэж эвдрэлд тариалангийн газрын хөрсний ялзмаг агуулалт нийтдээ ядуу бөгөөд хөрсний элэгдэл эвдрэлд нэрвэгдсэнээр ялзмаг агуулалтынхаа 7.2-39.4 хувийг алддаг аж.

2002 онд баталсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг. Дээрх заалтаас үзвэл иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамлын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0,1 га-гаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байгаа юм.

Иймд гишүүд Газрын тухай хуульд “иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0.07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.5 га-гаас тус тус илүү байна. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээндээ зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар газар нутгийн экологийн төлөв байдлын өөрчлөлтөөс шалтгаалж бэлчээрийн болон тариалангийн газрыг ашиглаж ирсэн уламжлалт арга ажиллагаа сэргэж, хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалт, хамгаалалт сайжрах юм.

Мөн иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржааны газартаа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих эрх зүйн орчин бүрдэнэ. Хөрсний үржил шимийг нөхөн сэргээх байдал сайжрах, бэлчээрийн доройтол буурах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг төсөл санаачлагч гишүүд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 19 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 20 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 20 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 22 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 25 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 27 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 28 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 30 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 31 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 32 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 33 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 35 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 36 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 37 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 38 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 39 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 41 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ...
Top