x

Г.Занданшатар: Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй, эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна

Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, "Бан Ги Мун сан", БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

"Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл, улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн техтоник шилжилтийн үед тогтвортой хөгжлийн төлөө Алтайн уулсыг дамнан яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм.  Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Сөүл хотноо Стэнфордын их сургуулийн Ази номхон далайн судалгааны төв, НҮБ-ын 8 найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны байгуулсан Сайн сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа хамтран зохион байгуулсан. Уг чуулганыг зорилго нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, тогтвортой хөгжлийн 17 дугаар зорилт болох олон талт хамтын ажиллагааг дэмжих явдал байсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун санаачлан, дэлхийн лидерүүдийг уриалж, хүчийг нь нэгтгэн батлуулж, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгыг анх удаа баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн орон төдийгүй Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэж  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг Үндсэн хуульчилсан цорын ганц улс гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ийм ч учраас Сөүл хотноо болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр” чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын туршлага, дэлхий дахины нөхцөл байдлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт буюу олон талт хамтын ажиллагааны асуудал учраас жил бүр энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдрийн энэхүү чуулга уулзалт гурван асуудалд анхаарлаа хандуулж буй нь онцлог юм. Нэгдүгээрт, тогтвортой хөгжил дэлхий дахины асуудал болсон.Түүний хэрэгжилт дэлхийн дахины хамарсан цар тахал, дайн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжилт нь удааширч байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 он хүртэл хэрэгжилтийг нь хурдасгах асуудал бол НҮБ болон дэлхий нийтийн чухал асуудал болж байна.

Төв азийн зүрхэнд оршдог улсууд хэл, соёл, язгуур нэгтэй гэж үздэг. Бид олон талаараа ижилсэл, ондоошил адил  учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хэмээх чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь онцлог юм. Энэхүү  чуулга уулзалтын хүрээнд Алтай дамнасан улс орнуудын соёл, хамтын ажиллагааны талаар  тусдаа нэг хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Соёл, түүх, архелогийн нээгдээгүй ололтууд  ижилсэл, ондоошлийн шинж чанарууд бидэнд агуулагдаж байна. Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал ноён Жи Вук Шиний дэвшүүлсэн тархины эргэлтийн тухай гайхалтай онол бий. Түүний онолын дагуу Ази дамнасан улс орнууд соёлын ижилсэл, түүхийн улбаа, хэлхээ холбоонд үндэслэн “тархины эргэлт” -ийн  холбоосоо сэргээх нь өнөөгийн түүхэн цаг үед түүхэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газраас  энэ жилийг  ”Монголд зочлох жил” хэмээн зарласан. Тиймээс алтай хэлний язгууртай улс орнуудын олон арван сая хүмүүс Монгол Улсад зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түрэг гаралтай парламентын холбооны Ерөнхийлөгч хэлэхдээ, Турк Улсаас л гэхэд 20-30 сая хүн Монгол Улсад тэр дундаа Орхоны хөндийд очиж үзэхийг мөрөөддөг гэж хэлж байсан.

Далд хэлхээ холбоо буюу бие биеэ эрэлхийлдэг сэтгэл зүрх бидэнд мөнхөд  бий гэдэгт итгэж байна.  Тиймээс далд хэлхээ холбоо, эрэл хайгуулыг шинжлэх ухааны төвшинд үргэлжлүүлэх нь энэхүү чуулга уулзалтын бас нэгэн онцлог юм.

Энэ удаагийн Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах асуудал дээр төвлөрч байна.

НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээний асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай дэлхийн, манай нийгмийн тэн хагасын оролцоог буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, их яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн эргэлтэд учирч буй дэлхий дахины хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаараа шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна.

Ийм ч учраас өнөөдрийн бидний чуулга уулзалтад эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүний эрхийн талаар Монгол Улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаар, мөн Алтай судлалын олон улсын чиг хандлага гэсэн өргөн сэдвүүдээр ярилцах болно. Мөн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид, иргэний нийгэм болон дараа үеийн манлайлагчид болох оюутан залуусын төлөөллийг оролцуулж, олон талт хамтын ажиллагааг ханган зохион байгуулж байна.

Чуулга уулзалт маань олон хүний хүчин чармайлт дор зохион байгуулагдаж байна. Энэ ташрамд Номхон далай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг санаачилан манлайлж буй НҮБ-ын 8 дахь ерөнхийлөгч Бан Ги Мүн, Стэнфордын их сургууль, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн хамт олон, хүндэт зочиддоо гүн талархал илэрхийлье.

Мөн чуулга уулзалтыг дэмжин ажилласан Азийн хөгжлийн банк, Азийн сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Оюу Толгой ХХК-д талархал илэрхийлье.

Бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, бодлогын шийдэл гарц гаргалгааг дүгнэн ярьсан үр өгөөжтэй чуулга уулзалт болно гэдэгт итгэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав саяхан Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 3 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 40 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 41 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 42 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 43 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 45 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 46 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 48 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 50 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 51 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 52 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 54 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 55 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 56 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 57 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 58 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 59 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 17 цаг 1 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 17 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top