УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, дэмжсэн байна.
Мөн УИХ-ын гишүүдийн тоог 126 байх өөрчлөлт зэргийг дэмжээд буй юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдийн тоог 126 болохыг дэмжиж, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэсэн саналыг дэмжлээ" гэлээ.