x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав.

Эрхэм Ерөнхийлөгчтэй Токио, Лондонд уулзсаны дараа эх орондоо уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. 

Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсыг өөрийн чухал “Гуравдагч хөрш”, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг бөгөөд тус улстай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилсан Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг тэлж, шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч танилцууж, түүхий эдийн манай баялаг нөөц болон Францын хөрөнгө оруулалт, технологи, нөу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

“Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт”-аар улс орон бүхэн НҮБ-ын дүрмийг сахиж, энх тайвнаар зэрэгцэн орших, ардчилсан үнэт зүйлийг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцсонд талархал илэрхийлээд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон “Их долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэх саналыг дэвшүүлж ажиллахыг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсээд далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц гэдгийг анхааралдаа авахыг хүслээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа хийж буй энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улс, БНФУ-ын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө буйгаа нотоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 22 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 23 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 23 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 25 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 27 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 28 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 30 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 31 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 33 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 34 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 35 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 37 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 38 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 39 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 40 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 41 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 42 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 44 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 46 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ...
Top