x

Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх санал асуулгын дараа сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэхийг ярина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг их хурлаас сонгох асуудлыг бүлгээр хэлэлцсэн үү?

Д.Тогтохсүрэн: Сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манай намын гишүүд санал нэг байгаа. Нэгдүгээр сарын 4-нд эрдэм шинжилгээний хурал, 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалт зохион байгуулна.

Мөн хоёрдугаар сарын дундуур зөвлөлдөх санал асуулга явуулна. Ингэснээр өнөөгийн нийгмийн бухимдал, гарц шийдэл юу байна вэ гэдгийг иргэдээс сонсох боломжтой.

Үүний үндсэн дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Олон түмний л дэмжлэг байвал бид Үндсэн хуулиа өөрчилнө гэдгийг намын дарга ч хэлсэн.

Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт удаа дараа хөндөгдөж байгааг олон нийт гайхаж байгаа. 1992 онд Ардчилсан үндсэн хууль баталсан үе өнөөгийн нөхцөл байдал хоорондоо асар ялгаатай.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хуулийн шаардлага өнөөгийн хуулийн хэрэгцээнд тохирохгүй зүйл олон болсон гэсэн үг.

Иймд нийгмийн шаардлага, захиалга байгаа гэж үзвэл Үндсэн хуулиа өөрчлөхөд бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ингэхдээ бусад улс төрийн нам, ард иргэдийн хамтаар хэлэлцэн шийдвэр гаргана.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Үүнийг бүлгийн хуралдаанаар хөндсөн үү?

Д.Тогтохсүрэн: Хуулийн талаарх зөрүүтэй зарим ойлголтыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ долоо хоногт тус хуулийг УИХ-аар хэлэлцэж, хурдан батлах шаардлагатай гэж үзсэн.

Ингэснээр банкны зээлийн хүү буурах, гаднаас олон талын зээлийн эх үүсвэрүүд орж ирэх нөхцөл бүрдэнэ.

-Үнийн өсөлтийн эсрэг ямар шийдвэрийг шинээр авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бэ?

Д.Тогтохсүрэн: Үнийг тогтворжуулахын тулд тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, АИ92 шатахууны үнийг одоо 2,400 төгрөгт барьж байгаа.

Хэрэв энэ арга хэмжээг аваагүй бол бодит үнэ нь 1,100 төгрөгөөр нэмэгдэж, 3,500 болох байсан. Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэгт гаалийн татварын үнийг тэглэсэн.

Хамгийн түрүүнд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа нээх нь чухал болоод байна. Хоёрдугаар сарын 9-нд БНХАУ агаарын хилээ нээхээр болсон.

Цагаан сарын үеэр зарим боомтыг нээх асуудлыг талууд ярилцаж байна. Ингэснээр импортоос шалтгаалсан үнийн өсөлт буурах боломжтой.

-Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих 100 сая ам.долларын зээлийг дэмжсэн. Энэ зээл юунд зарцуулагдах вэ?

Д.Тогтохсүрэн: Бид улсын төсвийг 2.3-5.4 хувиар алдагдалтай батлаад байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бага хүүтэй тус зээлийг авахыг дэмжсэн.

Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкнаас авч байгаа төсвийн зээл харьцангуй бага хүүтэй байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн сайд хэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 2 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 8 мин Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 11 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 11 цаг 50 мин Долгион бид хоёр 11 цаг 56 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 12 цаг 17 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 13 цаг 28 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 15 цаг 32 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 15 цаг 33 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 15 цаг 34 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 15 цаг 35 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 15 цаг 36 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 15 цаг 37 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 15 цаг 38 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 15 цаг 39 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 15 цаг 40 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 15 цаг 40 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 15 цаг 41 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 17 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top