x

Байт харваан олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдад баяр хүргэлээ

“Дайчин чанар-тэсвэрийн талбар”-360 талбайд Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн тамирчид, багш дасгалжуулагчидтай уулзан баяр хүргэж, урамшууллаа.

Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотноо 9 дүгээр сарын 25-29-нд болсон "Олон улсын хүүхдийн наадам"-ын хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн тамирчин Т.Абылай мөнгө, охидын багийн тэмцээнд "Нийслэл Өргөө" клубын тамирчин М.Золзаяа, "Нийслэл Өргөө" клубын тамирчин Б.Баясгалан, Төв аймгийн тамирчин О.Анужин  нар хүрэл медаль, холимог багийн тэмцээнд Төв аймгийн тамирчин О.Анужин Буриадын тамирчинтай баг болон харваж, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилттай ирсэн юм. Багийн дасгалжуулагчаар Ж.Отгон, Ө.Цэрэнмядаг, шүүгчээр багийн ахлагч Б.Цэцгээ ажиллажээ.

2018 оны 9 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд Малайзь улсын Пенан хотноо болсон Ази Номхон далайн орнуудын Ахмад мастеруудын наадамд байт харвааны төрлөөр оролцсон тамирчид мөн л өндөр амжилт үзүүлсэн байна. Эрэгтэйчүүдээс СМ Б.Ганзориг, СМ Ж.Дашдорж нар мөнгөн медаль, СМ Б.Лхагвасүрэн хүрэл медаль, эмэгтэйчүүдээс ОУХМ Ш.Бямбасүрэн алт, Х.Отгонтуяа мөнгө, СМ П.Оюунцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

Дасгалжуулагчаар Добу Мэргэн клубын дасгалжуулагч Б.Золбоо, багийн ахлагчаар Ш.Оюунчимэг нар баг тамирчдаа удирдан оролцжээ. Тус наадам спортын 22 төрлөөр зохион байгуулагдаж, Монгол улсаас 130 гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцсон байна. Ахмадын Зөвлөлийн дарга Н.Бямбасүрэн тэмцээнд тамирчид, дасгалжуулагчдаа амжилттай бэлтгэснийг энд онцлон дурдая.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байт харвааны олон улсын стандартын талбай баригдсанаас хойш олон хүн нас, хүйс харгалздаггүй, эрүүл агаарт хичээллэх боломжтой энэ спортыг сонирхох нь олширсон юм. Тус талбайд байт харвааны холбооны удирдлагууд, багш дасгалжуулагч, тамирчид байт харваагаар хичээллэхийг хүссэн хүн бүрт хичээл заах юм байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 18 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 2 цаг 5 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 2 цаг 22 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 2 цаг 34 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 2 цаг 51 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 3 цаг 4 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 3 цаг 46 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 3 цаг 47 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 3 цаг 48 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 3 цаг 49 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 3 цаг 50 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 3 цаг 52 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 3 цаг 53 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 54 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 3 цаг 56 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 3 цаг 57 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 6 цаг 2 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 цаг 5 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 цаг 5 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 6 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top