x

Г.Занданшатар: Ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна

УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор мэдээлэл хийлээ.

Тэрээр "Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөн эхлүүлсэн. Гурван бүлэг, есөн багц, нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Гурван багц асуудал бий.

Үүнд,

Нэг. Эдийн засгийн реформ

  • Эдийн засгийг тогтворжуулах багц хууль.

  • Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих бизнесийн орчныг сайжруулах багц хууль

  • Эдийн засгийн төрөлжилт аж үйлдвэрлэлийг дэмжих багц хууль

Хоёр. Нийгмийн бодлогын реформ

  • Боловсролын багц хууль

  • Нийгмийн хамгааллыг дэмжих багц хууль

  • Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль

Гурав. Засаглал улс төрийн реформ

  • Улс төрийн нам тогтолцоог шинэчлэх багц хууль

  • Авлигатай тэмцэх багц хууль

Арав дахь багц хууль нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байна. Энэ нь инфляцад дахиад зургаан хувиар нөлөөлөх тооцоолол гарч байна.

Энэ амаргүй үед эдийн засгийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэхийн зэрэгцээ ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна. Эдийн засгийн реформыг гурван багц хуулиар хэрэгжүүлнэ. Тухайлбал, эдийн засгийг тогтворжуулах багц хуулиас харвал хүн амын амьжиргааг дээшлүүлэхийн тулд валютын ханшаа тогтворжуулах ёстой. Нэг тэрбум ам.доллароор валютын орох урсгалаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд нэг их наяд төгрөгийн экспортыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Энэ зорилгоор төсөвт суулгасан хүүгийн татаасын бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүхнийг экспортод шилжүүлнэ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд 66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын болон олон улсын төсвийн санхүүжилтээр нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 55 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 56 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 57 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 58 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 1 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 34 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 48 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 19 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 30 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 38 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 11 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 35 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 43 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 48 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 54 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 0 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 9 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 54 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 7 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 15 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top