x

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс эрх зүйт төртэй юм бол "хулгай" хийсэн хүн шийтгэгдэж л таарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Жагсагчдаас 20 орчим шаардлага ирсэн байна. Шаардлагыг нэгтгэж үзэхэд 14 иргэний нийгмийн байгууллагууд, 20 орчим бусад шаардлага байгаа юм. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн Банкны өр өнөөдөр ингээд төлөгдөж байна. Чингис бонд ч гэсэн. Энэ бол тухайн үед бидний үр хүүхэд төлнө гэдэг байдлаар бонд босгосон. Гадаад өрийн асуудал Монгол Улсын хөгжлийг боомилсон. Хариуцлага тооцох агуулга дээр амаргүй нөхцөл байдлын тэмцэл хийсэн. Эргээд бодвол Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитрт өглөө гэдэг асуудлыг энэ танхимаас зарлаж байсан.

Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэдэгт эргэлзэж байсан. Энэ асуудлыг олон нийт маш сайн дэмжиж, бодит үр дүнд хүрсэн. 34 хувийн асуудал бүрэн шийдэгдэж, гүний уурхай ашиглалтад орох гэж байна. 

Эрдэнэтийн 49 хувь гэдэг том асуудал гарч ирсэн. Анхны схемийг миний хувьд задалж ярьж байсан. Тухайн үед онцгой дэгдэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан. Эрдэнэтийн 49 хувь холбоотой шүүхийн асуудлыг нүд цавчилгүй харж байгаа. 

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудал яригдсан. 805 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Заримдаа гацаад байдаг асуудал олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг. Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Том асуудлууд ихэнх нь цэгцэрч байна" гэлээ. 

Мөн тэрээр "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яриагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаасаа болж зөрчилтэй байна, үе хоорондын зөрчилтэй гэх зэргээр гарч байгаа.  Амарбаясгалан дарга, Хүрэлбаатар сайд бидний дунд ч ийм мэдээллүүд явдаг. Ийм зүйлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчхөж дээ.

Сандраад байгаа зарим нөхдөд хандаж хэлэхэд ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Одооноос үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй.

ҮАБЗ өчигдөр хуралдсан. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн саналаа УИХ-ын даргатай солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, хоёрдугаарт Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой асуудал. Нийгмээ сайн тооцох ёстой. Шаардлагатай байвал тогтолцооны реформыг хийх тохиолдолд ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн.

Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал байгаа юм. Дэлхий нийт цар тахалтай, дайн тулаантай ийм үед ҮАБЗ-ийн гурван гишүүн хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байгаа. Жишээлбэл шинэ төмөр зам 8 сарын дотор тавигдаж болж байгаа юм. Хурдтай ажиллахад энэ нь давуу тал юм байна гэж бодогдсон.

МАН-ын УЗ-ийн гишүүдтэй дээрх асуудлуудыг л ярьсан. УЗ-өөс надад улс төрийн эрх олгосон. Тийм учраас энэ асуудлуудыг аль аль талд нь яриад явна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 1 цаг 9 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 10 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 11 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 12 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 15 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 48 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 3 цаг 2 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 33 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 44 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 52 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 25 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 49 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 57 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 5 цаг 2 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 5 цаг 8 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 14 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 23 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 7 цаг 8 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 21 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 29 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top