x

“Тавантолгой” ХК нүүрсний тээвэрлэлт хийдэггүй, тээвэрлэлтэнд оролцдоггүй

ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ТУЗ-ӨӨС  УРИАЛГА ГАРГАЛАА

Сүүлийн үед  улстөрчид болон иргэдийн дунд ихээр яригдах болсон “Нүүрсний хулгай” гэх асуудалд “Тавантолгой” ХК-ийг  нэр холбох болсонд тус  компанийн ТУЗ-өөс дараах тайлбарыг хийлээ. 

“Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад  шалгагдаж байгаа мэтээр  мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад  шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

“Тавантолгой” ХК нь  хувьцаат компани учир бүрэн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар хувьцааг нь худалдаж авсан хувь хүмүүс эзэмшдэг  бөгөөд хоёр талаасаа ийнхүү хатуу хяналттай ажилладаг гэдгээрээ давуу талтай гэдгийг тодотгохыг хүсч байна.  2018 онд анх тухайн компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд халдаж, олон мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан мэтээр буруу ташаа мэдээллийг олон нийтэд тарааснаас болж, манай компанийг хууль хяналтын болон бусад байгууллагууд  хоёр жил гаруй шалгасны эцэст ямар нэгэн зөрчилгүй болохыг тогтоож, прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон билээ. Харамсалтай нь уг асуудлаас болж, манай компанийн үйл ажиллагааг багагүй хугацаагаар зогсоосны улмаас нүүрсний экспорт зогсч, тэр хэрээр улсын болоод аймгийн төсөв тасалдахад хүрч ихээхэн хохирол амсч байсан билээ. Ийнхүү хоёр жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, үнэнийг тогтоочихсон байхад улстөрийн өнгө аяс бүхий “нүүрсний хулгай” гэх асуудалдаа ямар ч буруугүй манай компанийг дахин татан оруулж, компанийн үйл ажиллагааг доголдоход хүргэж буйд уурхайчид болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс харамсч буйгаа илэрхийлье. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гол экспортын нөхцөл бол уурхайн амнаас нүүрсээ борлуулдаг бөгөөд нүүрсний тээвэрлэлт хийдэггүй, тээвэрлэлтэнд оролцдоггүй болохыг цохон тэмдэглэе. Худалдан авагч компани нь нүүрсээ тээвэрлэдэг ба манай компанийн  хашаанаас гарснаас хойш тухайн тээвэрлэгч компанийн эрхийн асуудал болдог. Богино болон уртын тээвэр хийх,  аль боомтоор гарах, хэдэн машин тонн нүүрсээ хилээр гаргах, хэдэн доллараар урд хөршид нүүрсээ борлуулах зэрэг асуудал нь худалдан авагч компанийн асуудал бөгөөд манай компанид ямар ч хамааралгүй болно.

“Тавантолгой” ХК нь сүүлийн 20 жил топ татвар төлөгч аж ахуйн нэгжээр  жил болгон шалгарсан, улсын болоод аймгийнхаа төсвийг бүрдүүлж өгдөг уул уурхайн шилдэг компани билээ. Өмнөговь аймаг хэдхэн хоногийн өмнө 2023 оны төсвөө баталсан бөгөөд 675 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 275 тэрбум төгрөгийг улсын төсөвт татаас хэлбэрээр өгөхөөр ИТХ-аараа шийдвэрлэсэн юм. Энэ төсвийн ихэнх хувийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК бүрдүүлж өгч буйгаараа уурхайчид болоод  хувьцаа эзэмшигчид бид баяртай байдаг юм. Иймд тус компанийн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явж, улсын болоод Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлэхэд төвлөрч ажиллах ёстой. Гэтэл сүүлийн үед өрнөөд буй улстөржсөн мэдээллээс болж, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.  Нэг орд талбайгаас нүүрсээ олборлодог төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн асуудлыг ойролцоо нэртэйгээр нь далимдуулж “Тавантолгой” ХК-д болсон мэтээр асуудлыг өөр тийш нь эргүүлж буйд Төлөөлөн удирдах зөвлөлөөс  харамсч буйгаа илэрхийлэхийн ялдамд  олон нийт болон хэвлэл мэдээллийнхнийг үнэн бодит мэдээлэл түгээхийг уриалж байна.

“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Iirgen (172.69.252.135)
    Oron nutgiin 5n tolgoi gedeg chini nuurs zuudgui achidagui bol tegeed yaj mungu hiidiin be naad uurhai chini nutgiin irgediin medliih yumuu umnugovi aimgiin AN n umch yumuu buh uyiin darga nar ni AN han baidag uurhaigaasaa uidaj ih mungutei bolhooroo aimagruugaa orj darga hiideg ih hurald devshij gishuun boldog gazar yumuu 2 Hon jiliin umnu enhbold agaa naanaas chini nuurs hulgai hiij heden zuun tn- oor ni hulgai huutsen bna geel baisan bizdee
    2022 оны 12 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 59 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 1 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 2 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 3 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 6 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 39 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 52 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 24 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 35 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 43 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 16 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 40 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 47 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 53 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 59 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 5 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 14 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 59 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 12 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top