x

С.Одонтуяа: МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафи бий болсон

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын гишүүд хүргүүлж байгаа. Энэхүү шаардлагад АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан юм. Хөгжлийн Банкны асуудал, нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэх гэж байгаа учраас бид манлайлж оролцоно.

Зөвхөн МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафи бий болсон. Тиймээс энэ асуудал дээр бид сайн ажиллана" гэлээ. 

Мөн түүнчлэн бүлгийн гишүүд нүүрсний хулгайд нэр холбогдсон асуудлаар "А.Адъяасүрэн гишүүний хувьд нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тариф, үнэ өртөг нэмэгдсэн учраас тухайн тээврийн бизнес нь хаагдсан. Нүүрсний хулгайг хамгийн эрх мэдэлтэй, танилтай хүмүүс хийж чадаж байна. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудалд А.Адъяасүрэн гишүүн ямар нэгэн хамааралгүй гэдгийг өөрөө ч хэлсэн байгаа. Бүлгээс ч мөн хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв. 

Харин Бүлгийн дарга О.Цогтгэрэл "МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, дүүргүүдийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг урьж, саналыг нь сонслоо. МАН-ын мөрийн хөтөлбөр дээр иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Энэ олон зүйл заалт биелэхгүй байгаа шалтгаан нь нүүрсний хулгайн асуудал. 

Түүнчлэн нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэмээр байна. Ингэхгүй байгаагаас болж хардлага гүнзгийрлээ.

Хоёр долоо хоногийн хугацаанд нүүрсний хулгайн ямар ч мэдээлэл ил тод болсонгүй. Нүүрсний хулгайг эрх баригчид ил болгоогүй, олон улсын байгууллага сануулж хэлсэн.

АН-ын бүлгийн хүмүүс нүүрсний хулгайн асуудалд холбогдсон бол нам харгалзахгүй шалгах хэрэгтэй. Эрх мэдэл байгаагүй учраас манай намын бүлгийн гишүүд тийм том хэмжээний хулгайд оролцоогүй гэдэгт итгэж байгаа. Хардлагаар асуудалд шийдэхээс илүү нүүрсний хулгайн асуудлыг богино хугацаанд ил тод болгохгүй бол олон нийтийн талд хатуу байр суурийг илэрхийлэхээс өөр аргагүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 59 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 1 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 2 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 3 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 6 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 39 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 52 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 24 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 35 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 43 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 16 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 40 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 47 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 53 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 59 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 5 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 14 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 59 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 12 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top