x

Д.Тогтохсүрэн: Ч.Ундрам гишүүний асуудал цэвэр хувь хүнтэй холбоотой

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр боллоо. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл өгөв. 

Тэрээр "МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Чингис бондын эргэн төлөлтийн талаар сангийн сайдын мэдээллийг сонссон. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь байхгүй учир хойшлууллаа.

МАН-ын бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах товтой байгаа. Хугацаанд өөрчлөлт ороогүй.

Жагсаал цуглаантай холбоотойгоор МАН-ын бага хурал хойшлох эсэх талаар яриагүй. Харин жагсаалыг хаанаас, ямар зорилготойгоор хийж байгаа, юуг хөндөж байгаа талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Инфляци өндөр, үнийн өсөлт их, нүүрсний хулгаатай холбоотой асуудлаар иргэд бухимдах нь аргагүй. Тиймээс ирэх даваа гаригт нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийнэ. Нүүрсний хулгай үнэхээр байвал түүнийг зогсооно. Энэ ондоо багтаж Биржийн хуулийг батлах төлөвлөгөөтэй байна. Хэрэв хууль батлагдвал хулгайг зогсоож чадна гэсэн үг.

Ирэх долоо хоногт Засгийн газар, "Эрдэнэс тавантолгой" болон түр хорооны мэдээллийг нэгтгэж сонсоно. МАН-ын бага хурлаар генсекийг сонгох эсэх талаар одоогоор товлоогүй байна" гэлээ.

Мөн тэрээр "Нийгмийн сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудал цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 1 цаг 2 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 3 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 4 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 5 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 8 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 42 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 55 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 26 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 37 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 46 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 19 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 43 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 50 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 55 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 5 цаг 2 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 8 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 16 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 7 цаг 2 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 15 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 23 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top