x

С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу? Гишүүд ажлаа хий!

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаж үг хэллээ.

Тэрээр "МАН сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө эрх зүйн шийдэл, хууль журам болгох шаардлагатай. Үүнийг УИХ-ын чуулганд идэвхтэй оролцож байж хийх ёстой. Гэтэл олонхын бүлэг сүүлийн үед УИХ-ын чуулганд ирцээ бүрдүүлж чадахгүй байна. 

Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байгаа. Өнөөдөр улс орны асуудал ямар байгаа билээ. Ийм үед МАН өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцохгүй байна вэ? Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан.

МАН дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болгомоор байна. Орон нутгийн болон ардчиллыг гажуудуулсан асуудалд Ерөнхий сайд хуруу дүрж байна. Архангай аймагт иргэдийн хурал олонхоороо нэр дэвшүүлсэн, бүх шалгуурыг хангасан В.Мөнхбат гэж хүнийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан. Энэ мэт тухайн орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байна. Та нар эрх мэдлээр хахаж байгаа. Ийм үедээ нэг аймаг, нэг сумын эрх мэдлийг хязгаарлаж битгий онигоонд орооч. Ажлаа хиймээр байна.

Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна.

Дизель түлшгүй байгаагаас бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгчид хаалгаа барьж байгаа. Гэтэл энд инээдэм болгоод суугаад баймааргүй юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 52 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 53 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 54 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 55 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 58 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 32 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 2 цаг 45 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 16 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 27 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 36 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 9 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 33 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 40 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 4 цаг 45 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 4 цаг 51 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 4 цаг 58 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 6 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 6 цаг 52 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 4 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top