x

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нар орж ажиллажээ. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг байгуулж холбогдох судалгаа, мэдээлэл гаргуулан ажилласан. Ажлын хэсэг 2 удаа, ажлын дэд хэсэг 9 удаа хуралдсан байна.

Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шинжээчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамж ашиглах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шинжилгээ хийлгэх иргэдийн эрх ашгийг хамгаалах, шинжилгээний найдвартай байдлыг хангах, шаардлагатай урвалж бодисын нөөцийг бүрдүүлэх зорилгоор шинжилгээнд ашигладаг урвалж бодис, лабораторийн тоног төхөөрөмжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр холбогдох томьёоллыг боловсруулжээ. Алба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдлийг шүүх шинжилгээний алба хаагчид олгох нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэнийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаснаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинжилгээний хууль зүйн үндэслэл, шинжлэх ухааны тайлбарыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн хүрээнд олон нийтийг үнэн, зөв мэдээллээр хангах, шинжээч үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлснээр шинжилгээний үнэн зөв байдлыг хангах, шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримтлан холбогдох зарчмын зөрүүтэй саналыг гаргажээ.

Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санд экологийн шинжилгээний санг шинээр нэмж, шинжээч болон бусад алба хаагч нь шинжилгээний байгууллагын шинжилгээний адилтгал, мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглох нь зүйтэй гэх зэрэг зарчмын зөрүүтэй 45 саналын томьёоллыг Байнгын хорооноос гаргасан болохыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан танилцууллаа.

Ингээд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 45 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 1 цаг 19 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 21 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 21 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 23 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 26 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 59 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 3 цаг 12 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 44 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 55 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 4 цаг 3 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 36 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 5 цаг 0 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 5 цаг 7 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 5 цаг 13 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 5 цаг 19 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 25 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 34 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 7 цаг 19 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 32 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 40 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top