x

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тогтоолын төслийн талаар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын зэрэг зиндаа, зэрэглэлийг ТӨ-III болгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлснийг танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-III-ийн тусгай албан тушаалын “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,” гэсний дараа “Монгол Улсын Ерөнхий прокурор” гэж нэмэхээр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.6 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 1 цаг 22 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 23 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 24 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 25 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 28 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 3 цаг 2 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 3 цаг 15 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 46 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 57 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 4 цаг 6 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 39 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 5 цаг 3 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 5 цаг 10 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 5 цаг 15 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 5 цаг 21 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 28 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 36 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 7 цаг 22 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 35 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top