x

Г.Занданшатар: Овор багатай залуучууд бичиг баримтаа үзүүлж байж "архи" худалдан авна

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

УИХ-аас өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ.

Хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Архи, согтууруулах ундаа борлуулж буй этгээд худалдан авагчийг насанд хүрсэн эсэхийг шалгаж байж борлуулалт хийнэ.  Овор багатай залуучууд бичиг баримтаа үзүүлж байж "архи" худалдан авна гэсэн үг" хэмээн онцлов.

Тэрээр "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. Намайг алгас хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээдэг болно" гэлээ. 

Мөн тэрээр "Хуулийн үзэл санаа нь хэрэглэгчдэд аюулгүй баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэх, согтууруулах ундааг зөв зохистой, тогтсон стандарттай үйлчилгээний газар хэрэглэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн. Архи, согтууруулах ундааг хориглоод дорвитой үр дүн гардаггүй. Тиймээс зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал. Мөн хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй, хатуулаг ихтэй архи, ундааны хэрэглээг аажмаар багасгах бодлого баримталсан. Хүний эрүүл мэнд, өвчлөл болон архинд донтох асуудал өндөр градустай архины хэрэглээтэй холбоотой.

Хуулийн шинэчлэлээс онцолбол,

  • Согтууруулах ундааны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх эргэлтэд нь хяналт тавьдаг, мэдээллийн сантай болсон. Ингэснээр хэрэглэгчдэд аюулгүй баталгаатай бүтээгдэхүүн хүргэх юм;

  • Одоогийн мөрдөгдөж буй Онцгой албан татварын хуулиар согтууруулах ундааны хатуулаг  25-аас доош, 25-40, 40-өөс дээш гэсэн гурван шаталттай байсан. Харин шинэ хуулиар согтууруулах ундааны хатуулгыг хоёр градусын ялгамжтайгаар арван үе шаттай болгосон. Өөрөөр хэлбэл, хоёр градусаар ахих тусам татвар нь нэмэгдэнэ. Нэг литр тутмаас авах онцгой албан татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2025-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үеэ шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр хуульчилсан;

  • Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, хоёр хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг согтууруулах ундаа гэж нэрлэнэ;

  • Уламжлалт аргаар бэлтгэж, хувийн хэрэгцээндээ хэрэглэх нэрмэл архинд хууль үйлчлэхгүй. Сонирхуулахад айргийн хатуулаг судалгаагаар 0.5-2.5 гэж гарсан;

  • Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална. Ингэхдээ худалдаа үйлчилгээ бол тав, үйлдвэрлэл арван жилийн зөвшөөрлийн хугацаатай болгосон. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд тусгасан;

  • Татварын өртэй тохиолдолд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй;

  • Үйлчилгээний байгууллагууд дуудлагын жолооч, таксины мэдээллийг байршуулах үүрэгтэй болсон;

  • Үйлчилгээний байгууллагын ажилчид согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх ёстой. Энэ сургалт нь үйлчлүүлэгчдэд хууль тогтоомжийн зохицуулалтын талаар танилцуулах бөгөөд сургалтыг ашгийн төлөө бус байгууллагууд зохион байгуулна;

  • Сургалтын төлбөрийн талыг Засгийн газрын тусгай сан болох Архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас гаргана;

  • Төрийн байгууллагын хувьд төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно" гэв. 

Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх үйлдвэрлэгчдэд хамаатай нэг заалт оржээ. Энэ нь 18 хувиас дээш хатуулагтай архины савлагааны хэмжээг заасан. Өөрөөр хэлбэл 18 хувиас дээш градусын согтууруулах ундааны савлагааг 0.33 литрээс хэтрүүлэхгүй гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 1 цаг 9 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 1 цаг 10 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 1 цаг 11 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 1 цаг 12 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 1 цаг 15 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 2 цаг 48 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 3 цаг 2 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 3 цаг 33 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 3 цаг 44 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 3 цаг 52 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 4 цаг 25 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 4 цаг 49 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 4 цаг 57 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 5 цаг 2 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 5 цаг 8 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 5 цаг 14 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 5 цаг 23 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 7 цаг 8 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 7 цаг 21 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 7 цаг 29 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top