x

Ерөнхий сайд “Оюутны эрхийн өдөр”- өөр ШУТИС-ийн оюутнуудтай уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залуучуудад танилцуулах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлүүллээ.

Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийн өдөр” бөгөөд инженер, технологийн салбарын оюутнуудын уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эрэлттэй, улс орны хөгжилд нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж буй ирээдүйн инженерүүдэд амжилт хүсээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”, сүүлийн хоёр жилд үүссэн дотоод, гадаад хүчин зүйлс нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан мега төслүүд, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд инженер, техникийн салбарынхны эрэлт, хэрэгцээ цаашид улам нэмэгдэхийг онцлоод “Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилга, уул уурхай, авто, барилгын инженер, архитектор, геологич зэрэг мэргэжил эрэлттэй боловч хамгийн дутагдалтай байна. Ялангуяа, ирэх 10-20 жилд тээвэр ложистик, газрын тос олборлолт, баяжуулалтын инженерүүдийн эрэлт манай улсад үүснэ. Учир нь, Шинэ сэргэлтийн бодлогын төлөвлөлтөөр бий болох Ханги-Мандал тэргүүтэй экспортын шинэ гарцууд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Амгалан ДЦС-ын өргөтгөл, Тавантолгой цахилгаан станц, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон ажлын байр бий болно. Оюутан залуусын уулзалтаа ШУТИС-иас эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэсэн юм.

Мөн Монгол Улсаас ХБНГУ-д 1000 инженер бэлтгэхээр болсон, үүнд ШУТИС-ийн оюутнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлоод инженер бэлтгэх төрийн бодлогыг илүү боловсронгуй болгоно” гэлээ.

Засгийн газрын тэргүүн боловсролын салбарт онцгой анхаарч, багш, оюутнуудын санал хүсэлтийг сонсохоор хүрэлцэн ирсэнд ШУТИС-ийн захирал Т.Намнан талархал илэрхийлсэн. Тэрбээр, “Манай сургууль улс орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн бодлогыг авч явах эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах, энэ чиглэлд өндөр үр дүнтэй судалгаа, шинжилгээний бүтээл боловсруулан ажиллах үүрэгтэй. Тиймээс чанартай боловсон хүчин бэлтгэхийн төлөө ажиллаж байна.” гэв. ШУТИС нь 11 бүрэлдэхүүн сургууль, Орхон, Өмнөговь аймагт харъяа сургуультай бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй оюутан суралцаж байна. “Коосэн” технологийн коллеж, гурван ахлах сургууль, нэг цэцэрлэгтэй аж.

Ерөнхий сайдад хандаж санал, хүсэлтээ илэрхийлсэн багш, оюутнуудын хувьд их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны кампус байгуулах, олон улсын жишигт нийцсэн дотуур  байртай болох, багш, оюутнуудын хамтарч боловсруулсан төсөлд гарааны санхүүжилт олгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх талаар ярьж байлаа.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд оюутнуудын хичээл эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, элсэгчдийн тоо жил ирэх тусам буурч байгаа газрын тос, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжих, сургалтын төлбөрийн зарцуулалтыг ил тод болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай нөхцөлийг залууст бүрдүүлж өгөх зэрэг асуудлыг хөндөж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний саналыг сонсож, нээлттэй ярилцав. Мөн уулзалтаар яригдсан тодорхой асуудлуудыг Засгийн газарт танилцуулах, багш, оюутнуудын дэвшүүлсэн саналыг судалж ажиллахыг салбарын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 43 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 45 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 4 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 3 цаг 0 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 3 цаг 5 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 3 цаг 9 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 3 цаг 15 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 38 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 39 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 40 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 41 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 44 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 6 цаг 18 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 31 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 7 цаг 2 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 7 цаг 13 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 22 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 55 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 8 цаг 19 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 8 цаг 26 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top