x

Казахстан руу мах экспортлох талаар санал солилцлоо

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, махны экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.

Уг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аубакир болон Ажлын хэсгийн гишүүд болох Ц.Туваан, Т.Энхтүвшин нар өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Койшибаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан Улс руу хонь, ямаа, адууны мах экспортлох талаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Т.Аубакир уулзалтын үеэр Монгол Улсаас тус улс руу адууны мах амжилттай нийлүүлж байгааг тодотгоод цаашид хонь, ямааны мах экспортолж, нэр төрлийг нь нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн баруун аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул энэ асуудалд анхаарч, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн.

Элчин сайд Г.Койшибаев хэлсэн үгэндээ, “Казахстан Улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны нэг. Гадаад улс орнуудаас манай улс руу хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд тус холбооны шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Таны тавьсан саналыг шийдвэр гаргах түвшний удирдлагууддаа уламжилж, хариу мэдэгдэнэ” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Т.Аубакир төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоог хангуулах, нэгдсэн нэг системтэй болох асуудалд цаашид анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Мөн Ажлын хэсгээс Евроазийн эдийн засгийн холбооны шаардлага, шалгуурт нийцсэн мах нийлүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагуудад уламжилж, шаардлагатай эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 23 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 25 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 44 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 40 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 45 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 49 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 55 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 18 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 19 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 20 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 21 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 24 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 5 цаг 58 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 11 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 42 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 53 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 2 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 35 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 7 цаг 59 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 8 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top