x

Монгод улс авлигын индексээр таван жилийн дотор 30 байраар ухарчээ

Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулж, нүүрсний асуудлаар Монгол Улсын Засгийн газарт тодорхой шаардлагыг хүргүүлэхээр болсон юм.

Мөн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хүний эрхийн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын эдийн засаг төсвөөр дамжуулагддаг болсон. 2016 онд 26 хувь байсан бол одоогоор нийт эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамждаг болсон. Үүнээс төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 55 их наяд төгрөг байдаг. Монгол Улс ийм л улс төржсөн эдийн засагтай улс. Төржсөн эдийн засгийн цаана авлига хээл хахуулийн асуудал гардаг. Мөн нүүрсний асуудал сүүлийн үед их гарах боллоо.

Уг асуудалтай холбогдуулж долоон зүйл заалтыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнд "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний гэрээнүүдийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Нүүрсний гэрээ олборлолт, тээвэрлэлттэй холбоотой чухал албан тушаалтны мэдээлэл тэдгээрийн улс төрийн хамаарал, хөрөнгө оруулалтын мэдээллийг нийтэд ил болго. Жилийн өмнө яригдаж байсан хоёроос гурван сая тонн нүүрсний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Энэхүү асуудлын дагуу Монгол улсын Ерөнхий сайд мэдээлэл боловсруулж, чуулганы нэгдсэн танхимд хэлэлцүүлэх хэмээх шаардлагыг хүргүүлж байна.

Мөн МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Авлига албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана” хэмээн амласан нь бодит байдалд юу болсон бэ.

Гэвч 2021 оны олон улсын авлигын индексээр манай улс 110-р байранд орсон. Бид авлигын индексээр таван жилийн дотор 30 байраар хойш ухарлаа. Авлига албан тушаалын асуудлыг шийдэхэд эрх баригчид ямар нэгэн санаачилга гаргахгүй байна. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт “Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Гэвч хэмнэхээр тоо хасагдах ёстой байдаг боловч 18 их наядын төсвийг хэмнэсэн нь 20 их наяд болсон. Ийм л төр бий болж байна. Үүнийгээ ард иргэдэд хэмнэж байгаа гэдэг” хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлнэ” хэмээн амласан байдаг. Гэвч сонгуулийн амлалт  биелэлээ олоогүй.

Тухайлбал, 2020-2022 онд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй иргэн, 40 хуулийн этгээдийг торгосон байна.

Жагсаал цуглаан хийсэн иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж гэрт нь хорьж эрхийг нь зөрчсөн. Баривчлах үйл ажиллагаанд 2020 онд 99.3 хувь, 2021 онд 98.3 хувийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан. Энэхүү асуудлыг НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монголд ирээд илэрхий хүний эрхийн зөрчил хэмээн дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрүүд нь хоорондоо их зөрчилтэй байдаг” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 20 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 23 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 42 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 38 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 42 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 47 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 52 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 15 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 16 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 17 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 19 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 22 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 5 цаг 55 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 8 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 40 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 50 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 6 цаг 59 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 32 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 7 цаг 56 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 8 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top