Ардчилсан намын зүгээс сонгуульт гишүүдээ чадавхжуулах ажлын хүрээнд АНУ-ын Потомак их сургуультай хамтран "Улс төрийн менежмент ба сонгуулийн зохион байгуулалт" сургалтыг 2022 оны 11 сарын 07-ноос 11-ны хооронд АНУ-ын Вашингтон хотод зохион байгууллаа.
Сургалтын үед АНУ-ын Виржиниа мужийн орон нутгийн сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж ажиглалт хийсэн байна.
Түүнчлэн сургалтад хамрагдсан Ардчилсан намын гишүүд маань сургалтын хажуугаар АНУ-ын түүх, соёлтой танилцаж байгаа бөгөөд өнөөдөр Нью-Йорк хотод байрлах Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийв.