x

С.Одонтуяа: 2023 оны төсвийн урсгал зардал 15 их наяд байна. Түүхэнд байгаагүй өндөр зардал, хэмнэлт хаана байна

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг эцэслэн батлахаар тогтсон байгаа. 

Тэгвэл Монгол улсын 2023 оны төсвийг алдагдалгүй батлах шаардлагатай гэдгийг онцолж, энэ асуудлаар АН-аас сонгогдсон гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "АН-ын бүлэг Монгол улсын 2023 оны төсвийг алдагдалгүй батлах шаардлага тавьж байгаа. Хэрвээ төсвийг алдагдалтай батлах юм бол бидний өмнө ямар аюулууд байгааг дурьдая. 

Нэгдүгээрт, Гадаад өрөө төлөх боломжгүй болно. 

Хоёрдугаарт, Инфляц улам нэмэгдэнэ, төгрөгийн ханш суларна, бараа бүтээгдхүүний үнэ улам өснө.

Хамгийн аюултай нь бизнесүүд хумигдаж эхэлнэ. Бизнес хумигдвал татвар, хураамж багасаж улсын орлого буурна. Дээрээс нь орлогыг хэт хөөстэй, хиймэл, өөдрөг төсөөлсөн байна. Үүнд бид шүүмжлэлтэй хандах байгаа. Эрсдэлээ тооцоолж төсөв батлах хэрэгтэй. Хэмнэлт бас хаагуур явж байгааг мэдэхгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 480 тэрбумаар нэмэгдсэн байна. Хэмнэлт хаана байна. Нийт төсвийн урсгал зардал 15 их наяд гэдэг бол түүхэнд байгаагүй өндөр зардал болж байна. 

ҮСГ-аас хоёр хүний нэг нь ядуу байна гээд тооцоолоод гаргасан байна. Мөн бизнесийн орчинг сайжруулж байж л энэ бүхэн өөрчлөгдөнө.

Өнөөдөр иргэд маань цалин нэмүүлье гэхээс илүүтэй одоо авч байгаа цалингийнхаа үнэ цэнийг алдмааргүй байгаа гэдгээ илэрхийлж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 29 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 32 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 50 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 47 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 51 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 56 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 3 цаг 1 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 24 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 25 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 26 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 27 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 30 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 6 цаг 4 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 17 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 48 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 59 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 8 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 41 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 8 цаг 5 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 8 цаг 12 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top