x

Д.Ганбат: Монгол Улсын төсвийн алдагдлыг иргэд үүрэхээр болчихлоо

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус намын удирдлагууд ирэх оны төсвийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сүүлийн хэдэн жил Монгол Улсын төсөв алдагдалтай байсан. Энэ байдал 2023 онд ч үргэлжилж, ачааны хүндийг иргэд үүрэхээр байна. Эрх баригчид найрласан төсөв дээрээ байсаар байна. Сүүлийн 4-7 жилд музей, угтах хаалга, хөшөөг барьж байгуулсан. Энэ бол тэвчиж болох зардал байсан юм. 

Монгол Улс 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гарч ирээд нэг доллар 1,700 боодол нэгттэй тэнцэж байна хэмээн харуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ам.долларын Монголбанкны албан ханш 3,400 буюу хоёр дахин нэмэгдчихсэн.

Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо.

Үүнээс гадна маш их мөнгө зарцуулсан, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд төсөвт байгааг АН эсэргүүцэж байна. 

АН-аас үнийн өсөлтийг багасгах, ам, долларын ханшийг буулгах, ажилгүйдлийг бууруулах шаардлагыг тавьсан. Монголын үйлдвэрчний эвлэл өнгөрсөн долоо хоногт гарч ирж үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн. Гэхдээ анхан шатны төрийн албан хаагчдын цалинг 50 хувь нэмье гэж буй ч 100 хувь нэмэх ёстой. Энэ шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. 

Монгол Улсын төсвийг батлахад 4-5 хоног үлдсэн. Энэ хугацаанд төсвийг татан авч, дахин боловсруулах шаардлагыг тавьж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 27 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 29 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 48 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 44 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 49 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 53 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 59 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 22 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 23 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 24 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 25 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 28 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 6 цаг 2 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 15 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 46 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 57 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 6 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 39 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 8 цаг 3 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 8 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top