УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Өнөөдрийн хуралдаанаараас Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлжээ. Уг хуулийн төсөлд сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчдад 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг тусгасан юм. Аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т нийт 2,487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байгаа юм байна.
Мөн өнөөдөр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
“Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлт хүргүүлсэн байна.
Харин маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг эцэслэн батлахаар тогтжээ.