x

"Ажилдаа сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг"

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төрийн архивыг бэхжүүлэх болон архивын сан хөмрөгийг баяжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын ижил төрлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, архивын цахим шилжилт, үйлчилгээний талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол төрийн түүх, үндэстний ой санамжийг хадгалж, хамгаалж, төрийн албаны бичиг хэргийн эргэлтийг нэгдсэн нэг стандартаар хангаж ажиллаж байгаа архивын байгууллагын нийт албан хаагчдад талархал илэрхийлээд архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль 1998 онд Архивын тухай хууль нэртэй батлагдаж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дугаар сарын 24-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчлэн баталж олон зарчмын өөрчлөлт оруулсан. Тухайлбал, төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлийн асуудлыг анх хуульчилсан, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хувь хүн өөрийн бүтээсэн болон хуулийн дагуу олж авсан баримтаараа архив үүсгэж болох, архивын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийн талаар тодорхой зохицуулалт орсон гэдгийг онцоллоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар 37 төрийн архив ажиллаж Үндэсний төв архив болон 21 аймаг, нийслэлийн архивууд e-document.gov.mn, e-archives.gov.mn цахим хуудас ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулан архивын үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд 20501 лавлагаа өгч иргэдийн 310 сая төгрөгийг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан талаар, түүнчлэн e-mongolia цахим хуудсаар 10 төрлийн лавлагаа олгож байгаа талаар танилцууллаа.

Үндэсний төв архивт XVI зуунаас хойших түүхэн үед холбогдох 1299 хөмрөгийн 1.618.644 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг 1500-1600 оны үед хамаарах үйсэн дээрх баримт, 1674-1911 оны үед хамаарах Манжийн үеийн хөмрөг, 1911-1921 оны үед хамаарах Богд хаант Монгол Улсын үеийн хөмрөг, 1921-1990 оны үед хамаарах Ардын засгийн үеийн хөмрөг, 1990 оноос одоог хүртэл Ардчиллын үеийн хөмрөг гэсэн ангилалд хуваан авч үзэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байгууллагын ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг зүйл бол алба хаагчид ажилдаа сэтгэл хангалуун байх, ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хангагдах явдал байдаг бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийг батлах явцад ч энэ асуудалд нилээд анхаарал хандуулж хамгийн хүнд, нарийн ажлыг гардан хийж байгаа архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог болсныг онцолж цаашид ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 32 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 34 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 53 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 49 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 53 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 58 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 3 цаг 3 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 27 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 28 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 29 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 30 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 33 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 6 цаг 6 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 20 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 51 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 7 цаг 2 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 10 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 43 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 8 цаг 7 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 8 цаг 15 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top