x

Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын хийж буй хамгаалалт Ерөнхий сайдаа аврах биш "алах" шинжтэй

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Э.Одбаяр нарын таван хүнд оршин суугаа дүүргээсээ гарахгүй байх буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулжээ. Анхан шатны шүүхээс өмнө оногдуулсан ялыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давахын шүүх нь анхан шат руу хэргийг буцаасны дараа шүүхээс гарч байгаа хоёр дахь удаагийн шийдвэр.

Шүүхийн шийдвэрийн тухай олон нийтийн сүлжээнд “Хоригдоогүй нь яамай” гэж зарим нь залбирч байгаа бол “Нэгэнт эрүүгийн ял шийтгэл учраас хайран сайхан залуусын амьдралд хар толбо суулгалаа” гэж буруутгаж байгаа хүмүүс олон байна. Гэвч тэдэнд оноосон ял шийтгэл шударга, шударга бусын тухай маргааныг улам дэвэргэж, “гал дээр тос нэмсэн” мэдэгдлийг өчигдөр Засгийн газрын хоёр ч гишүүн хийгээд амжив.

Гурван өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан өндөрлөсний дараа иргэн Э.Одбаяр нар “Украины дайныг эсэргүүцсэний төлөө иргэддээ ял оноолоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, “Монголын Засгийн газар ОХУ-ын Элчин сайдын даалгавраар ажиллаж байна” хэмээн иргэд шүүмжилсэн билээ.

Гэтэл шүүхийн шийдвэр гарсны маргааш буюу өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар иргэдийнхээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаагүй. Иргэд үзэл болоо илэрхийлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй. Иргэн Э.Одбаяр 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ уг ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай этгээд үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар нь МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлын дагуу өнөөдөр шүүхээс шийдвэр нь гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй огт хамааралгүй хийгдсэн ажиллагаа” хэмээн мэдэгдсэн билээ.

Ингээд нэгдүгээрт, Э.Одбаяр нарт ял оноосон шүүхийн шийдвэр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр төрийг цагаатгасан зүйл болсныг олон нийт ЗГХЭГ-ын тусламжтайгаар мэдэж авлаа.

Хоёрдугаарт шүүх уг шийдвэрийг гаргахдаа “МАН-ын Хуулийн хэлтсээс анх гаргасан гомдол дээр Э.Одбаяр нарын Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шийдсэнийг гайхаж байна. Хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шүүхээр шийдвэрлүүлсэн байна” гэдэг мэдээллийг хийжээ. Тэгэхээр хэргийг шалгасан процесс дээр бас нугалаа гарсан юм байна.

Ямартай ч Э.Одбаярт оноосон ял нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй шууд холбоотой МАН-ын захиалга байсныг ЗГХЭГ-ын дарга нь зарлав. Харамсалтай нь хуулийн байгууллага уг захиалгыг гүйцэлдүүлэхдээ процессийн алдаа гаргасан гэдгийг ч мөн хүлээн зөвшөөрчээ. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг л болж байна.

Асуулт. Дорнод аймагт гарсан зам тээврийн осол нь санаатай гэмт хэрэг байсан уу? Гэмт хэрэг үйлдэгдсэн нь үнэн юм бол гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй хамаарал бүхий гэж зарласан нь “хүнд гэмт хэрэгт гүтгэсэн” үйлдэл мөн үү? Эсвэл зүгээр л Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрөө "Осол гаргасан, эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээд надтай хамааралгүй” гээд хэлчихсэн бол асуудал шийдэгдчих байсан болов уу?

Гэх мэтчилэн хуулийн болон ёс суртахууны шинжтэй олон асуултыг анхан шатны шүүхийн энэ удаагийн шийдвэр олон нийтэд үлдээлээ.

Ер нь бол бүхэл бүтэн нам, Засгийн газар толгойлж байгаагийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн олон нийтийн байнгын хараа хяналт, шүүмжлэлийн дунд амьдрах ёстой гэдгээ ухамсарлах нь улстөрч хүнд байх ёстой “мораль” буюу ёс суртахуун. Гэтэл “осол гаргасан этгээдтэй хамааралтай бүхий байна” гэж хэлсний төлөө “хүнд гэмт хэрэгт гүтгэгдлээ” гэж гомдох нь нэгд яарсан, хоёрдугаарт улстөрч хүний хувьд жаахан ёс зүйгүйн дээр хуулийн мэдлэг тааруу байгаа хэрэг.

Гэтэл тэр гомдлыг нь Л.Оюун-Эрдэнэ биш, МАН-ын Хууль зүйн хэлтсээс цагдаад гаргасан гэхээр энэ ёс зүйгүй бөгөөд мэдлэггүй байдал нь нэг хүний биш, төр барьж байгаа улс төрийн нам, бүхэл бүтэн институцийн асуудал болж харагдаж байна. Тийм учраас хуулийн байгууллага, прокурор, шүүх нь ч гэсэн яг тэр түвшинд нь тааруулж ажилласан, шийдвэрээ гаргасан юм биз дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. 

“Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгч болж, Хууль зүйн сайд нь ядахдаа жаахан гаргалгаатай, хууль зүйн үндэслэлтэй юм ярихын оронд нөгөө “моральгүй” намын бүтээгдэхүүн юм болохоороо “Ерөөсөө нүүрсний мафитай тэмцэж байгаа Засгийн газрын тэмцлийг нураах гэж Ерөнхий сайдаар оролдож байна” гээд мэдэгдэл хийчихдэг гэнэ ээ. 2021 онд Дорнод аймагт зам тээврийн осол үйлдэгдэх үед “Жилийн дараа манай Засгийн газар нүүрснийхнийг будаа болгоно доо” гэдэг мэрэг төлөг лав Э.Одбаяр гэдэг хүний "шоонд" буугаагүй л байсан байх.

Тийм болохоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын хийж буй эдгээр хамгаалалт Ерөнхий сайдыг аврах гэхээсээ "алах" төлөвтэй болоод явчихлаа. Угаасаа шүүхээр ял авсан #NoDoubleStandard хөдөлгөөний залуусийн хувьд Засгийн газрыг шүүмжилдэг, Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эсэргүүцдэг нь бодитой факт. Үүнээсээ болж шүүгдсэн гэдэг нь ч олон нийтэд тодорхой байгаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга нь "Тэрнээс болоогүй шүү. Ерөнхий сайдыг гүтгэсэн шүү" гэж мэдэгдсэн нь "Би үхэхээр чи үх" гэдэг л болов. Д.Амарбаясгалангийн хувьд ийм мэдэгдлийг андуу ташаа хийнэ гэж бараг л байхгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 37 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 40 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 59 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 55 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 59 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 3 цаг 4 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 3 цаг 9 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 32 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 33 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 34 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 36 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 39 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 6 цаг 12 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 25 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 57 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 7 цаг 7 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 16 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 49 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 8 цаг 13 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 8 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top