x

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд нөхөн олговор олгох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Нөхөн олговор олгох” тухай хуулийн төсөл боловсруулан өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас ангижрах, баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах зорилтын хүрээнд баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-д суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумдын нутагт барьж байгуулахаар болсон билээ.

Гэвч энэхүү бүтээн байгуулалтын төслийн нөлөөнд Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нийт 270 айл өрхийн 1251 иргэн өртөж, амьжиргаанаасаа салах, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдал тулгарсан. Энэ нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шууд зөрчиж байгаа тул Үндсэн хуульд заасны дагуу төрөөс эдгээр иргэдэд нэг удаагийн нөхөх олговор зайлшгүй олгох шаардлагатай болж байгааг хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.

Тэрээр үргэлжлүүлэн, өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал гадаад нөлөөний улмаас хүндрэлтэй тулгарсан тул нөхөх олговорыг улсын төсвөөс гаргах боломж хязгаарлагдмал юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ээр шийдвэрлэгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилтийн үлдэгдэл хөрөнгөнөөс эдгээр 270 айл өрхийн иргэдэд олгох нөхөх олговорын асуудлыг шийдвэрлэх боломжтой гээд тус төслийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох тухай асуудлыг тодорхой зохицуулсан “Нөхөх олговор олгох тухай” хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулахад учирч болох сөрөг нөлөөг бууруулах, баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, шинэ ажлын байр бий болж, дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 17 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 19 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 38 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 2 цаг 34 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 2 цаг 38 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цаг 43 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 2 цаг 48 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 12 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 13 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 14 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 15 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 4 цаг 18 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 5 цаг 51 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 5 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 6 цаг 36 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 6 цаг 47 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 6 цаг 55 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 7 цаг 28 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 7 цаг 52 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 7 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top