x

Монгол, АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV Зөвлөлдөх уулзалт болон анхдугаар Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотноо саяхан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын зүгээс АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, ойр дотны түнш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэж, АНУ-ын зүгээс ч мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйг онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэг үйлдэх зэрэг асуудлаар санал солилцов.

Мөн хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг харилцан тэмдэглэж, энэ чиглэлд бодитой хамтын ажиллагааг өрнүүлж, тодорхой арга хэмжээ авахаар тохиролцлоо.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк болон Монголын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч М.Ламберт нар байлцав гэж ГХЯ мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 6 мин Нийслэлийн төв замуудын явган хүний замыг шинэчилж, байгалийн чулуун хавтангаар тохижуулна 9 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 11 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 13 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 15 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 16 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 21 мин Бирд 25 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 26 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 34 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 41 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 42 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 46 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 49 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 54 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 57 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 1 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 5 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top