x

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад ирэх оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд төрийн байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонссон юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцлоод 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ. Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга,  хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг анхааруулав.

Уулзалтад оролцогчид хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах, Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийлэв.

Эхний 10 жил буюу 2021-2030 онд хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”:

Боомтын сэргэлт: Боомтын хүчин чадлыг нэмэх, Хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбох, агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуурай замын боомтыг нэмэгдүүлэх.

Эрчим хүчний сэргэлт: Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болсон. Жил бүр цахилгаан импортлоход 400 тэрбум төгрөг дунджаар зарцуулдаг. Тиймээс эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж байж Улаанбаатар хотын эрчим хүчийг сэргээж байж амьдралын чанар сайжруулан, шинэ хот байгуулах боломжтой болно.

Аж үйлдвэрийн сэргэлт: 90 хувь нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолдог бол боловсруулсан бүтээгдэхүүний 90 хувийг импортоор худалдан авдаг. Нийт экспортын 92 хувийг уул уурхай эзэлдэг бөгөөд үүнд зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр, баяжмал ордог. Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой.

Мал аж ахуй, аж үйлдвэрлэл, газар тариалангаа хөгжүүлж экспортоо сэргээх хэрэгтэй байна. Аж үйлдвэржилтийн төслүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрүүдийг байгуулж, хөдөө орон нутагт гарч буй ажлын байрыг Улаанбаатар хотод зарлаж, залуусыг аж үйлдвэржилтийн салбарт хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлт: Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг хэдий ч нийт хүн амын 47.6, их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, улсын хэмжээний автомашины 84 хувь, ДНБ-ний 65 хувь нь нийслэлд төвлөрч байна. Энэ нөхцөл байдалтай удаан үргэлжилбэл Монгол Улс Улаанбаатар улс болоход ойрхон байна.

Хязгаар нутаг эзгүйднэ, нийслэл Улаанбаатар хэт төвлөрлийг улмаас хүчгүйдэж мэднэ. Тиймээс төвлөрлийг сааруулах чиглэлд давс шиг гашуун боловч хэтдээ өгөөжтэй шийдвэр гаргах болж байна.

Бүс, орон нутгийн хөгжлийн сэргэлт: Аймаг орон нутгийн хөгжлийг дэмжиж ажиллана, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн зургаан аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Аймгууд бие даан хөгжиж, төсвөө бүрдүүлэх шаардлага тавина.

Дагуул хот: Улаанбаатар хот цаашдаа Богдхан уулыг тойрч хөгжинө. Мөн Багануур дүүрэг, Дархан-Уул зүгт хоёр тийш сунаж хөгжинө. Алслагдсан дүүргүүдээ дэмжиж ажиллана. Нийслэлийн тойрсон хурдны замыг бид байгуулна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж ойрын ирээдүйд дуусгана.

Хөшигийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулна. Ингэснээр хөдөө орон нутгаас ирж буй иргэд заавал Улаанбаатар хотын төв дундуур биш хотын захаас хүнс, бараагаа татах боломжийг гаргаж өгнө. Энэ бүх дэд бүтцийн хөрөнгийг төрөөс санхүүжүүлж, хуваарилна хэмээн мэдэгдлээ.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах асуудлыг судалж үзэн 2023 оны улсын төсвийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Харин төрийн бодлогыг бодит ажил болгон, дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоо шаардлагатай гэв. 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.

зураг

зураг

 Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 43 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 45 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 50 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 52 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 54 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 56 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 57 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 1 цаг 0 мин Бирд 1 цаг 4 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 1 цаг 5 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 цаг 13 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 1 цаг 20 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 21 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 25 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 28 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 33 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 36 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 40 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top