x

Яамгүй гурван сайдын ажлын алба орон тооны 5-6 хүнтэй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

Д.Амарбаясгалан:

-"Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцсэн. Хамгийн эхэнд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Төрийн ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх, илүү хурдтай ажиллах, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг хэлэлцэж байгаа асуудалд тусгадаг болох зэрэг өөрчлөлтийг хуралдааны журамд орууллаа.

Мөн хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай таван заалт бүхий тогтоолын төслийг баталлаа. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, тодорхой түвшний бизнесийг эрхлэх ёсгүй. Тодруулбал, төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй сургууль, цэцэрлэгийн хүнс хангамжийн үйлчилгээ, тохижилт үйлчилгээний газрын зарим чиг үүргийг төр хэрэгжүүлэх шаардлагагүй юм.

Дараагийн асуудал нь шинээр бий болгосон гурван сайдын албан тушаалын хоёр нь ажлаа авсан. Тэдгээр сайд нарын ажлын албыг шинээр байгууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны дарга гэдэг гурван сайдын орон тоог бий байгуулсан.

Боомтын сэргэлтийн үндэсний хороон дарга нь хороондоо 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Орон тооны бусаар ажиллах 10 хүн нь салбар яамдууд дээр ажил хариуцаад ажиллаж байгаа хүмүүс гэсэн үг. Харин сайдын ажлын алба нь орон тооны таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ажлын алба нь дотроо дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэнтэй байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Үндэсний хороондоо 32 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар ажиллана бөгөөд бүрэлдэхүүнд нь салбарын сайд, мэргэжилтнүүд байна. Харин ажлын алба нь орон тооны зургаан хүний бүрэлдэхүүнтэй байна.

Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны дарга нь 14 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хороог удирдаж ажиллана. Мөн адил тус хороонд салбарын сайд, мэргэжилтнүүд, Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч нар ажиллана. Орон тооны таван ажилтантай ажлын албатай байна" гэлээ. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Монгол Улсын сайд Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар томилогдсон. Харин Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргыг томилоогүй байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 54 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 56 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 1 цаг 1 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 1 цаг 3 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 1 цаг 5 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 1 цаг 6 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 1 цаг 8 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 1 цаг 11 мин Бирд 1 цаг 15 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 1 цаг 16 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 цаг 24 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 1 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 32 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 36 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 39 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 44 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 47 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 51 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 55 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top