x

Б.Жавхлан: Дарханы хатуу хучилттай замыг ондоо багтааж нээхээр ажиллаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Тухайн албан тушаалтан нь ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглосон ёс зүйн зөрчлийн талаар иргэнээс 11-11 төвд ирсэн. Тиймээс олон нийт 11-11 төвд авлига албан тушаалтантай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэл өгөхийг хүсье. Мөн өнөөдрийн хуралдаанаар гол нэрийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар Сангийн сайд танилцуулж, шийдвэр гаргасан.

"Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг энэ онд багтаж бүрэн нээнэ"

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг Сангийн сайд судалж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай шийдвэрлэлээ. 

Цемент үйлдвэрлэдэг үндэсний дөрвөн компани байдаг ч зам, барилгын салбарын өндөр ачаалалтай үед "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр нь засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнээс болж цементийн хомсдол үүсч, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах ажлыг хийлээ. Цаашдаа энэ бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Бид гурван зүйлийн тэнцвэрийг маш сайн судалсан. Дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, эрэлт хэрэгцээнээс зөрүү гарвал импортын бүтээгдэхүүнээр хангах, эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой үнээр зах зээлийг хангах нь бидний зорилго. Үлдсэн хугацаанд Дарханы хатуу хучилттай замын хөдөлгөөнийг энэ жил бүрэн нээх зорилт тавьсан.

Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол аравдугаар сарын 31-нд Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ. Дараа жил гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр замаа ашиглалтад оруулахаар ажиллана. Энэ жилийн хувьд бүрэн хөдөлгөөнийг нээхийн тулд ажлыг нь зогсоохгүйгээр цементээр хангах шаардлага үүсч буй.

Цементийн үнэ 400 мянган төгрөг болж буурах боломжтой

"Монцемент", "МАК" компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Цаашдаа дотоодын үйлдвэрүүд зах зээлийн тодорхойгүй байдлаас болоод энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Эдгээр үйлдвэрүүд зогсолтгүй хүчин чадлаар ажиллавал жилдээ нэг сая тонн цемент тус бүр үйлдвэрлэх боломжтой. Гэтэл бүрэн ажиллаж чадахгүй байгаа учраас хомсдол үүсч байгаа юм. Эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэр. Дотоодын үйлдвэрийг гаалийн албан татвараас чөлөөлж, дэмжээд байхад л эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байсан учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байсангүй. Импортын цементийг татвараас чөлөөлснөөр зэх зээл дээр 500-600 мянга байгаа цементийн үнэ 400 мянга болж буурах боломжтой.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт буурч байна

Төлбөрийн тэнцлийн алдагдлаас болж Төв банкны валютын нөөцөд дарамт ирж байна. Төлбөрийн тэнцэл дээр Засгийн газрын зүгээс эрэлтийн шалтгаантай инфляци юм, зөвхөн Монголбанк хариуцах ёстой гэж хандахгүй байгаа. Засгийн газраас гадаад худалдаанд ач холбогдол өгч ажиллаж буй. Тиймээс богино хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр 2019 оны хамгийн өндөр хэмжээнд хүргэсэн. Харамсалтай нь үүний дагуу орж ирэх валютын урсгал орж ирэхгүй байна. Шинэ Засгийн газар 2021 онд Цагаан хаданд өмнө нь 12 сая тонн зарсан нүүрс хүлээж авсан. Энийг жил гаруй хугацаанд зөөж, тавдугаар сараас уртын тээврээ эхэлсэн. Одоо дахин хоёр сая тонн нүүрсний асуудал байна. Шинэ гэрээгээр валютын нэмэлт урсгал орж ирэх хугацаа хүлээгдэж байна. Том уул уурхайг дагасан гэрээний төлбөрөө урьдчилсан байдлаар авах, Сангийн яамнаас урт хугацааны хөгжлийн зээлүүдээ татаж авах боломжийг ашиглаж байна. Бид он гараад Азийн хөгжлийн банкнаас авах байсан 100 сая ам.долларын 25 жилийн хугацаатай зээлийг энэ долоо хоногт авч байгаа. Мөн нэмээд "ААВ" гээд Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банкнаас дараа жил авах байсан зээлийг арваннэгдүгээр сард татаж авах гэж байна.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн эрч буурч байна. Яамдууд, төрийн өмчийн компаниудтай холбоотой эргэн төлөлтийн асуудал удааширч байна. Аравдугаар сард дахин мэдээллийг харна. 800-1 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 38 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 41 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 45 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 47 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 49 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 51 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 52 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 55 мин Бирд 59 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 1 цаг 0 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 цаг 8 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 1 цаг 15 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 16 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 20 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 24 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 28 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 31 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 35 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 40 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 48 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top