x

Н.Учрал: Буянт-Ухаад инновацын төв байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг нүүлгэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2022.09.14/ хуралдаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Буянт-Ухаа нисэх буудалд инновацын төв байгуулах асуудлыг танилцуулжээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд болон инновац, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад үүрэг болгосон байна.

Н.Учрал:

-"Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг илүү үр ашигтай ажиллуулах, төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай нүүлгэх тогтоол батлагдсантай холбоотойгоор бид энэ танилцуулгыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, тогтолцооны хувьд амжилттай явж чадахгүй байсан Мэдээлэл, технологийн паркийг түшиглэн инновацын төв болгон өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Ингэснээр орчин үеийн, өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн аж үйлдвэрийн салбарыг бий болгох, шинэ технологи бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарааны компаниудад зориулсан инкубаторын цогц үйл ажиллагааг нэвтрүүлэх, оюуны өмч судалгааг эргэлтэд оруулах, эдийн засгийн эргэлтэд оруулсан эдгээр оюуны өмчүүдийг экспортлох, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлал болно. 

Цаашдаа МТП-ийн үйл ажиллагааг өргөжүүлснээр хувийн хэвшил, технологийн компаниудаа үйл ажиллагаа явуулах боломжийг хангах, татварын ээлтэй орчин бүрдүүлэх, и-бизнесийн шинэ эрх зүйн орчин бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгосон виртуал оффис байгуулахыг бие даан хөгжүүлэх боломжтой. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар нь орон зайнаас үл хамаарч ажлаа явуулдаг тул софтвэйр хөгжүүлж байгаа болон харилцаа холбооны бусад компани И-Монгол академи заавал Улаанбаатарын төвд байх шаардлагагүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 43 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 45 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 50 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 52 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 54 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 56 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 57 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 1 цаг 0 мин Бирд 1 цаг 4 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 1 цаг 5 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 цаг 13 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 1 цаг 20 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 21 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 25 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 28 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 33 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 36 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 40 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top