x

Б.Солонго: Хөрөнгө оруулалтын хуульд заасан татварын хөнгөлөлт, бусад дэмжлэг хэрэгжихгүй байна

"Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам өчигдөр зохион байгууллаа. Яамны зүгээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлдэж байна.

Энэ хүрээнд гадаадын ЭСЯ-дын тэргүүнүүд, олон улсын худалдааны танхимын төлөөлөл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжсэн хуульчдаас санал авах, тулгамддаг бэрхшээлийг тодруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийн талаар товч танилцуулав.

Б.Солонго: 

-“Монгол Улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш 2012 онд Стратегийн ач холбогдолтой гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, 2013 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхдагч хуулийг баталж байсан. Энэхүү 2013 оны хуулийн шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Миний бие энэ ажлын хэсгийг ахалж байгаа.

Монгол Улсын эдийн засгийг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд бид хөрөнгө оруулагчдад ямар бодитой дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль нь нэг мөр хэрэгжихгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байдал их байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгад эдгээр асуудлыг тодорхой болгохоор ажиллаж байна. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд байгуулагдах Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн агентлагийн чиг үүргийг илүү тодорхой болгоно.

Мөн хөрөнгө оруулагчтай маргаан үүсэхээс өмнө гомдол саналыг нь сонсож, эрх ашгийг нь хамгаалах зөвлөлийг байгуулна. Хөрөнгө оруулалт хийж байгаа гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, эдийн засгийн баталгаа юу байх вэ гэдгийг тодорхой болгоно.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их тавьдаг асуудал бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын болон бусад дэмжлэг практикт хэрэгжихгүй байна, татварын бодлого ойлгомжгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг тодорхойлолтоор яг хэнийг хэлэх вэ гэдэг хүртэл маргаан дагуулдаг зэрэг асуудлууд бий.

Бидний баримталж байгаа бодлого бол Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа тохиолдолд аль болох дэмжинэ. Гэхдээ ашигтай ажиллаж, Монгол Улсад шударгаар татвар төлөх шаардлага тавьж байгаа. Харин ашиг олоогүй байхад нь бид татвар авах нь зөв үү гэдэг дээр судалгаа хийж байгаа.

Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хувьцааг шилжүүллээ гэхэд хөрөнгө оруулалтаа дөнгөж татаж байхад нь татвар аваад байна гэдэг шүүмжлэл бий. Тиймээс энэ асуудал дээр Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтраад ажиллаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 37 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 39 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 44 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 45 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 47 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 49 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 51 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 54 мин Бирд 57 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 59 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 цаг 7 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 1 цаг 13 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 15 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 19 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 22 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 27 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 30 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 34 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 38 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 47 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top