x

Австралид ажиллах болон аяллын визээр зорчих иргэдийн тоог нэмэгдүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг өчигдөр (2022.09.12) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд тохиож буй Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болох Австрали Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Мөн энэ онд байгуулсан Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг талууд сайшаан тэмдэглэж, ирэх он жилүүдэд уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагааны уламжлалыг үргэлжлүүлэн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцоллоо.

Элчин сайд К.Смит Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 9 цаг 25 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 10 цаг 7 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 10 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 10 цаг 20 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 15 цаг 59 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 17 цаг 55 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top