Хуурамч дипломны асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн дипломыг шалгахад буруудахгүй. Хуурамч диплом яагаад олноор илэрсэн бэ гэвэл хувийн сургуультай холбоотой. Маш олон хувийн сургууль зөвшөөрөл аваад ажилладаг. Гэтэл үндсэн багш байхгүй, цагийн багш нарыг холбогдох газраас зөвшөөрөл аваад бүртгүүлээд өгчихдөг. Өөрсдийн байр байхгүй гэх мэтчилэн асуудлууд байдаг. Хувийн сургуулиуд бизнесийн болон бусад зорилгоор бакалаврын сургалт дуусаагүй байгаа хүмүүст диплом зарсан асуудал байх магадлалтайг Боловсролын сайд мэдэгдсэн. Энэ бол яах аргагүй боловсролын системд байгаа ухралттай зүйл. Төрийн өмчийн их дээд сургуулийг чанаржуулах ёстой. Сургуулийн магадлан итгэмжлэлийг илүү өндөржүүлэх ёстой. Элсэн ороход чанартай өндөр боловсрол олгох ёстой биш дипломыг зарж буй байдлыг арилгах ёстой. Тэгэхгүйгээр дээд боловсролын шинэчлэлийг ярих боломжгүй. Миний хувьд дээд боловсролтой холбоотой Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг ахалж ажиллаж байна. Дээд боловсролыг илүү чанаржуулах, хувийн магадлан итгэмжлэл, стандарт хангаагүй байдлыг цэгцлэх зэрэг реформ хийхээр ажиллаж байгаа" гэлээ.