x

Ражнат Сингх: Бид Монгол Улсыг манай оюун санааны хөрш гэж үздэг

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Цар тахал дэлхийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааны томоохон сорилт болж байгаа энэ цаг үөд манай хоёр улс харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулахад хамтран ажилласаар ирснийг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд дурдав.

Тэрээр Монгол Улс нь түүх, соёлын эртний харилцаатай БНЭУ-ыг “гуравдагч хөрш" гэж тодорхойлж, бүс нутаг дахь гол түнш хэмээн үзэн, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын төдийгүй олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг уулзалтын үеэр тэмдэглэв.

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төв”-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэв.

Түүнчлэн хоёр улсын Стратөгийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд БНЭУ-ын Дотоод хэргийн сайдын хувиар 2018 онд Монгол Улсад айлчлал хийж байсныг дурдаж, дахин айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хэлэхдээ, “2021 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын БНЭУ-д хийсэн айлчлал нь манай хоёр орны харилцаа, парламентын хамтын ажиллагаа, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэт зүйл, үзэл санааг улам бататгасан хэрэг болсон. Бид Монгол Улсыг манай оюун санааны хөрш гэж үздэг. Өнгөрсөн зургадугаар сард Бурхан багшийн ариун шүтээн /“ринсрэл”/-ийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд залсан нь манай хоёр орны энэхүү агуу холбоог тодотгож байна. Бид Монгол Улсыг манай стратегийн гуравдагч хөрш гэж үздэг бөгөөд үүнд онцгой ач холбогдол өгдөг” гэлээ.

Талууд парламент болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 34 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 37 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 41 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 43 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 45 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 47 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 48 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 51 мин Бирд 55 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 57 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 цаг 4 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 1 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 13 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 16 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 20 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 25 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 27 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 32 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 36 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 44 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top