x

УИХ-ын дарга Г.Занданшатар Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Тайландын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ноён Журин Лаксанависит-ы манай улсад хийж буй албан ёсны айлчлал нь энэхүү бат бөх харилцааг илтгэнэ хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв. 

Тэрээр хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 онд дипломат харилцаа тогтоож, энэ хугацаанд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг 10 удаа зохион байгуулсан. Миний бие 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Тайланд Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайдтай уулзаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан.  Улс төр, эдийн засгийн яриа хэлцлийг хөнгөвчлөх үүднээс өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хэвээр хадгалах саналтай байна. Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бий.

Тухайлбал, манай улсын ноолурын экспорт, торгоны импортыг нэмэгдүүлэх боломж байна. Манай хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд дунджаар 50 сая ам.долларт хүрсэн нь чамлалттай үзүүлэлт юм. Иймд бид Монгол, Тайландын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, экспортыг дэмжих замаар шаардлагатай арга хэмжээг авах хүсэлтэй байна. Энэ хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах болсон нь дээрх зорилтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Шадар сайд Журин Лаксанависит УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Тайландын Хаант Улсын парламентын гишүүнээр 11 удаа сонгогдон ажиллаж байсан хэдий ч Монгол Улсад айлчлах завшаан ийнхүү тохиож байгаад туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурснаар манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Үүнийг бодит үр дүнд хүргэхэд бүхий л чадлаараа ажиллах болно. Мөн хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Тайландын хамтын ажиллагааны 5 жилийн ажлын төлөвлөгөө (2022-2027) байгуулсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын худалдааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, аялал жуулчлалын салбар зэрэг бусад асуудлаар санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 45 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 48 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 52 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 54 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 56 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 58 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 1 цаг 0 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 1 цаг 3 мин Бирд 1 цаг 6 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 1 цаг 8 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 цаг 16 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 1 цаг 22 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 24 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 28 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 31 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 36 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 39 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 43 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 47 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top