x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзана

ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Уг чуулга уулзалт жилд хоёр удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд манай улс Ерөнхийлөгчийн түвшинд оролцсоор ирсэн юм.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Эргэн тойрондоо болж буй эдийн засгийн харилцааны гадна үлдэж болохгүй. Аль болох оролцоогоо нэмэгдүүлж, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, томоохон төслүүдээ урагшлуулж байх нь манай улсын эрх ашигт нийцнэ. Швейцарын Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум, БНХАУ-ын Баод болдог Азийн чуулга уулзалтад ч мөн адил өндөр түвшинд оролцдог. Ингэхдээ чуулга уулзалтуудын бүх боломжийг дээд хэмжээнд ашиглах зорилт тавьж, сайтар бэлддэг. 

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох гэж буй Ерөнхий сайдын гол зорилго нь томоохон төслүүд болох Эгийн голын усан цахилгаан станц, баруун босоо, зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, төмөр замын төв коридорын асуудлуудаар ярилцах юм.

Мөн эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Засгийн газрын гишүүд, ОХУ-ын төрийн өмчит томоохон компаниудын удирдлагуудтай уулзахаар тохирсон. 

Хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг манай улсын гадаад бодлогыг гуравдагч хөршүүд маань сайн ойлгодог. Гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг хоёр хөрш маань ойлгодог гэж дүгнэж болно. 

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүс нутгийн аливаа санаачилга, эргэн тойронд болж буй үйл явцад тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлоготой гэдгийг дэлхий нийтэд харуулах чухал хүчин зүйл гэдгийг онцлон хэлмээр байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.140)
    Чамайг тоож хүлээн авах болов уу
    2022 оны 09 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 17 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 19 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 24 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 26 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 28 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 29 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 31 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 34 мин Бирд 38 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 39 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 47 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 54 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 55 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 59 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 2 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 7 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 10 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 14 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 18 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top