x

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 9 дүгээр сарын 4-ний өдөр Сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн энэ удаагийн айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог гэдгийг дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэв. Мөн АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх,  худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол, Лаосын харилцааны өнгөрсөн нэгэн жарны хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын чиг хандлагын талаар ярилцав. Ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнесийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар тогтов.

Талууд тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав. Энэ хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНАЛАУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан төмөр зам тээвэр, логистикийн салбарт үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Лаос Улсын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсонд баяр хүргэж, энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Лаос Улсын тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтойг онцлов. Цаашид Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор хоёр улсын Засгийн газрын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах чиглэлд талууд хамтран ажиллахаар тогтов.

Талууд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг лаосын тал дэмжиж, БНАЛАУ-ын Засгийн газрын 2025 он гэхэд нийт газар нутгийн 70 хувийг буюу 16.6 сая га газрыг ой моджуулах зорилгыг дээрх санаачилгатай уялдуулан хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров.

Сайд Б.Батцэцэг БНАЛАУ нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн орсон улс орнуудын нэг байсныг онцолж, тус төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэнд болон судалгааны төвийн даргын сонгуульд Монгол Улсын нэр дэвшигчийг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид тус төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох асуудалд лаосын тал дэмжиж ажиллахаа нотлов. Түүнчлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “2022-2027 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулав.

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газарт 2018 онд 1050 толгой хонь хүмүүнлэгийн тусламж болгон олгосонтой холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 199 тоот зарлигаар Монгол Улсын Засгийн газарт “Найрамдал” медаль олгохоор шийдвэрлэсэн болно. Энэ удаагийн айлчлалын үеэр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит тус медалийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гардуулав.

montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 22 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 24 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 29 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 31 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 33 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 34 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 36 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 39 мин Бирд 43 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 44 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 52 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 58 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 0 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 1 цаг 4 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 1 цаг 7 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 1 цаг 12 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 1 цаг 15 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 1 цаг 19 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 1 цаг 23 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 32 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top