x

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг сонгохыг дэмжлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасан гэдгийг хуралдааны эхэнд дурдав.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшингийн нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Т.Энхтүвшин нь 1990 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургууль, 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1999 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

1992-1996 онд “Эм импекс” компанид нягтлан бодогч, 1997-2001 онд Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газарт Улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, 2001-2003 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2003-2004 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Стратеги төлөвлөлт, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, 2004-2007 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга, 2007-2011 онд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2011-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, 2014-2015 онд “Сайхан Улаан Оргил” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Түүний ажлын туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг танилцуулав.

Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувь дэмжлээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн төв замуудын явган хүний замыг шинэчилж, байгалийн чулуун хавтангаар тохижуулна 1 мин Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 3 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн” — Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 7 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 9 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 10 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 13 мин Бирд 17 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 18 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 26 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 33 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 34 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 38 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 42 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 46 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 49 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 53 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 58 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top