x

С.Эрдэнэ: УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгалаа

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, С.Одонтуяа, Ш.Адьшаа нарыг намын гишүүнчлэлээс хасч, УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгасан талаар АН-ын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр "АН-ын дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцох нь хэвээр байгаа тул УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгасан" гэж онцоллоо.

Тус шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн бөгөөд цаашид УИХ дахь АН-ын бүлэг үйл ажиллагаа явуулахгүй болсныг мэдэгдэв. 

Хэвлэлийн хурлын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Бид эрхбаригчдын тоглоомын бүлэгтэй байснаас бүлэггүй байсан нь дээр. Өмнө нь АН зөвлөлтэй байсан түүх бий. Бүлэг байх, зөвлөл байх нь чухал биш. МАН-д Эрүүл мэндийн сайдаар ажиллах хүн алга уу?! Олдохгүй байгаа бол огцор. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагаа бүрэн хүлээж, өөрсдөө шинэ танхимаа бүрдүүлэх ёстой. АН-аас шинэ танхимд орохоор ярьж явсан гишүүдээ бид намын гишүүнээс хаслаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, С.Одонтуяа, Ш.Адьшаа нар намын төлөөлөхгүй. Эрх баригчдын хийж чадахгүй байгаа ажлын төлөө АН хариуцлага хүлээхгүй" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сандал ширээний төлөө ширүүн тэмцэл өрнөж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эмх замбараагүй байдал үүсгэсэн. Цаашид УИХ Засгийн газраа хянаж чадахааргүй боллоо. АН-ын зөвлөлд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, А.Адъяасүрэн, С.Ганбаатар нар үлдэж ажиллана. Хэрэв АН Засгийн газрын бүрэлдэхүүнд багтвал сонгогчид бидэнд итгэхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 14 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 37 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 43 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 2 цаг 5 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 цаг 53 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 55 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 5 цаг 0 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 5 цаг 2 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 5 цаг 4 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 5 цаг 5 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 5 цаг 7 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 5 цаг 10 мин Бирд 5 цаг 14 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 5 цаг 15 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 5 цаг 23 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 5 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 31 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 5 цаг 35 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 5 цаг 38 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 5 цаг 43 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top