x

 БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг дэмжиж монгол эмч нарыг БНСУ-д сургана

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны хэлэлцээ хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Найман жилийн дараа хэрэгжиж байгаа БНСУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэх, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагааг таван тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр логистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг талууд сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн Биеийн тамир, хүмүүнлэгийн салбарын харилцааг дэмжиж ажиллахаа талууд илэрхийллээ. 

Эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд БНСУ-ын визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар болон агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар тохирцлоо.

Монгол, АНУ, БНСУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах санаачилгыг БНСУ дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Харин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин "Монгол, БНСУ-ууд стратегийн түншлэлийн харилцаа холбоо тогтоосны дараа би айлчилж байна. Биднийг халуун дотноор хүлээн авсан Б.Батцэцэг сайдад баярлалаа.  

Бид стратегийн түншлэлийн харилцаагаа батжуулахад санал нэгдэв. Үүний тулд төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлнэ. Энэ оны сүүлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдана. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг мөн зохион байгуулна.

Мөн Монгол  Зүүн Хойд Азийн стратегийн түшиц улс юм. Мөн ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйл бидний дунд бий. Бид Монгол Улсыг АПЕК гэх мэт олон улсын байгууллагуудад идэвхтэй дэмжинэ.

Эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, уул уурхай, уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хөдөө аж ахуй, шинэ хот байгуулах салбарт бодит хамтын ажиллагаа эхлүүлнэ. Дэлхийд байгалийн баялгаараа аравдугаарт  ордог Монгол  БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хагас дамжуулагчид ашиглах газрын ховор элементийг БНСУ-ын технологитой уялдуулахад идэвхтэй хамтран ажиллана. Ховор металлын хайгуулын хүрээлэнг ойрын хугацаанд байгуулна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулах ажлыг шуурхайлна. Хөрөнгө оруулалтын асуудлыг ойрын хугацаанд шийднэ.

  • Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах туршлагаа та бүхэнтэй хуваалцана.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээнд бид урьдчилсан байдлаар гарын үсэг зурлаа. Энэ салбарт хөрөнгө оруулах талаар тусгасан. Хоёр орон хүлэмжийн хийн хувиа бууруулахад энэ гэрээ хувь нэмэр оруулна.
  • ХАА-н салбарт технологи хөгжүүлэх нэвтрүүлэх, шинэ сортын үр нэвтрүүлнэ. Шар шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцэнэ. 
  • "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг дэмжиж монгол эмч нарыг БНСУ-д сургана
  • Монголд БНСУ-ын 1500 орчим иргэн амьдардаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудлыг би Монголын эрх баригчдад тавилаа.
  • Умард Солонгос Улсыг цөмийн зэвсгээс татгалзуулах, манай Ерөнхийлөгчийн зоримог санааг би Б.Батцэцэг сайдад танилцуулав. Тэрээр биднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлээр олон улсын байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана. 2030 онд болох дэлхийн экспог бид эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байна.

Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг бид Монголын талаас хүслээ. 

Бидний албан ёсны хэлэлцээ өнөөдөр амжилттай болсонд баяр хүргэн, ойрын хугацаанд Б.Батцэцэг сайд таныг манай улсад айчлахыг урьж байна" хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 11 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 34 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 40 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 2 цаг 2 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 4 цаг 51 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 4 цаг 53 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 4 цаг 57 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 4 цаг 59 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 5 цаг 1 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 5 цаг 3 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 5 цаг 5 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 5 цаг 8 мин Бирд 5 цаг 11 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 5 цаг 13 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 5 цаг 21 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 5 цаг 27 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 5 цаг 29 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 5 цаг 33 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 5 цаг 36 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 5 цаг 41 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top