x

Ч.Өнөрбаяр: Цэцийн гишүүд бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, хуульч О.Баасанхүү нар оролцлоо. 

Энэ үеэр Ч.Өнөрбаяр "Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь энэ байгууллага МАН-ын УИХ дахь байнгын хороо шиг ажиллаж ирсэн. Өмнө нь ч маш олон асуудалд зарчимгүй шийдвэр гаргасан. Сая бүр увайгүй МАН-ын улс төрийн зөвлөлийн хэлтэс шиг ажиллалаа. Үндсэн хуулийн цэцэд миний хүндэлдэг, ном бичдэг судлаачид бий. Тэднийг Үндсэн хуулиа хамгаалж, итгэл үнэмшилтэй байх болов уу гэсэн чинь эрх баригчдын захиалгыг биелүүллээ. Одоо та бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо. Нэртэйгээр нь та нар шийдвэр гаргахдаа "МАН бол Монгол Улсыг мөнхөд удирдан чиглүүлэх хүч юм" гээд 1960 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээчихгүй яасан юм бэ. Өнөөдөр Монгол Улсын цэцийг татан буулгах хэмжээнд очсон байна. Дахиад ийм хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсээр Үндсэн хуулиа мануулж болохгүй. Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль л байдаг. Хөх тэнгэр байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг.  Гэтэл Үндсэн хууль өөрөө өөртэйгөө зөрчилдөнө гэж байхгүй. Ийм л утгагүй шийдвэрийг ҮХЦ гаргалаа.

Үндсэн хуулийн цэц улс төрийн "биеэ үнэлэгчдийн газар" болсон. МАН-ын баталгааг нь хийж, хүслийг нь биелүүлдэг болсон байна. Цэцийн гишүүд дотор гурван төрлийн хүмүүс байна. Нэг хэсэг нь МАН-д насаараа өртэй юм шиг байна, дараагийнх нь хуулийн сургуулийн эрдэмтэд, нөгөөх нь шахааны хүүхэлдэйнүүд байгаа нь харамсалтай. Монголын хувь заяагаар тоглолоо. Та бүхэн маш том түүхэн хариуцлага хүлээнэ шүү. Улс төрийн жижиг намууд бүгд МАН-ын халаасны намууд байна.

УИХ-ын гишүүн, ХҮН гэдэг намын дарга Т.Доржханд гэдэг хүн МАН-ын хэвлэлийн албаны ажилтны үүргийг гүйцэтгэхээсээ ичихгүй байна уу? Ийм хийж явахынхаа оронд сургуульд сурч, хууль ном заалгаач" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 51 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 3 цаг 39 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 3 цаг 42 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 3 цаг 46 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 3 цаг 48 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 3 цаг 50 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 3 цаг 52 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 3 цаг 53 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 3 цаг 56 мин Бирд 4 цаг 0 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 4 цаг 1 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 4 цаг 9 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 4 цаг 16 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 17 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 4 цаг 21 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 4 цаг 25 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 4 цаг 30 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 4 цаг 32 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 4 цаг 36 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 4 цаг 41 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top