x

Гашуунсухайт, Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд өнөөдөр зарим гэрээ хэлэлцээрийг баталгаажууллаа.

Үүнд: 

  • Хилийн хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протоколд ГЕГ-ын газрын дарга Б.Асралт, БНХАУ-ыг төлөөлж Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурав. 

  • Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн үндэсний хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо урьдчилан гарын үсэг зурсныг Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ёслон баталлаа.

Гарын үсэг зурах үйл ажиллагааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И  нар хамтарсан мэдээлэл хийлээ. 

Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд эрхэмсэг, ноён Ван И-тай Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Манай хоёр улс, цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны бүхий л салбарт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдыг дүгнэж цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж бүхий л салбарт харилцаагаа гүнзгийрүүлэхээ талууд нотлосон. Хилийн боомтыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг онцолж цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээг байгуулахаар тохиролцлоо.

Ханги мандал боомтын төмөр замаар холбох манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч холбогдох байгууллагуудтай ярилцахаар тохиролцсон. Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх хилийн боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа. Мөн "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Хятад улсад суралцаж байгаа монгол оюутнуудын хичээлийг танхимаар хичээллүүлэхээр тохиролцож иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцлаа. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын харилцан хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй, үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И "Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хотын барилгууд их өөрчлөгдөж, өргөжин тэлсэн байна. Харахад сайхан байлаа. Мөн Монгол Улсын тал нутгийн их газарт ирээд  эрч хүч мэдэрлээ. Сайн хөршийн хувьд Хятад, Монгол Улсын гаргаж байгаа ахиц дэвшилд маш их баярлаж байна. Хятад, Монгол сайн хөршийн хувьд бэрхшээлийг даван туулсаар ирсэн. Хятадын талаас дэвшүүлж байгаа "Бүс ба зам" "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", Монголын талаас дэвшүүлж байгаа "Талын зам" болон "Шинэ сэргэлтийн бодлог"-ыг хамтдаа хэрэгжүүлж Хятад, Монголын харилцаанд хүч нэмнэ. Талууд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэж ирсэн.

Хоёр талын язгуур эрх ашгийг хүндэтгэж байна. Монголын тал "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд Тайвань, Төвөд, Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг бид сайшааж байна. Маш их талархаж байна.

Эрдэнбүрэнгийн УЦС-ын ажлыг урагшлуулахад хамтран ажиллана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэршүүлэх байгууламж зэрэг төсөлд хөрөнгө оруулахаар боллоо. Монголын талаас 1 тэрбум мод тарих санаачлалыг эхлүүлсэн бол  Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилгыг гаргасан. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтлоо" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 45 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 3 цаг 34 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 3 цаг 36 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 3 цаг 40 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 3 цаг 42 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 3 цаг 44 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 3 цаг 46 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 3 цаг 48 мин Марк Шагалын 700 бүтээл Парист дуудлага худалдаагаар арилжаалагдлаа 3 цаг 51 мин Бирд 3 цаг 54 мин МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд салбарын дуу хоолой тусгалаа олоогүй байна 3 цаг 56 мин Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 4 цаг 4 мин Манай улсад цахим технологийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна 4 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 12 мин "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 4 цаг 16 мин "Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө 4 цаг 19 мин Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ 4 цаг 24 мин UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана 4 цаг 27 мин Хятадын тал Boeing-ийн онгоцуудыг буцааж байна 4 цаг 31 мин “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ 4 цаг 35 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top